Jargal's Blog
2009-11-25
Нигерийн нухаш

Саяхан нэг найз маань Мaш баяртай мэдээ байна, яаралтай уулзъя хэмээн утасдлаа. Уулзтал Би их азтай хүн юм аа. Надад мөнгө хэрэгтэй байгааг бурхан мэдээд харж үзлээ гэж бараг нэг амьсгаагаар дуржигнуулав. Учрыг лавлавал түүнд Англиас, нэгэн том баяны банкны дансыг хариуцдаг хүнээс и-мэйл иржээ. Баян харилцагч нас барж, түүний дансанд үлдсэн 50.0 сая паундыг өвлөх хүн байхгүй учир гадаад оронд гаргахын тулд манай найзыг сонгосон гэнэ. Банкны менежер тэр мөнгийг дамжуулсны төлөө 2-3 хувийн шагнал авах юм гэнэ. Манай найз тэр их хөрөнгийг хүлээн авахын тулд өөрийн нэр, хаяг, паспортын мэдээ...


2009-11-11
Эрх орон

Орлогоосоо илүү зарлагатай айл гаднаас зээлнэ үгүй бол тусламж гуйна. Бүр болохгүй бол эд хөрөнгөө зарж нэг үзээд, эцэст нь хоосорч ядуурна. Эрх танхи өссөн залуу гэр бүлээ тэжээж чадахгүй бол эргээд аав ээжээсээ гуйна. Зарим нь сүүлдээ энэ байдалдаа бүр дасчихна. Тэд өгөх ёстой гээд итгэчихсэн, зардлаа багасгах, орлогоо нэмэгдүүлэхийн аль алийг нь мартчихсан байх нь бий.  Цаг нь ирэхээр гуйгаад, туниад авчих юм чинь, болно доо гэсэн гуйлгын, тодлруулгын сэтгэлгээ тэдэнд үйлчилнэ.  

Ийм  эрх айл шиг улс орнууд бас байдаг. Бид хэдийнээ түүний нэг нь болчихжээ.

Манай улс бодитой баланс гаргаж эхэ...


2009-11-11
Шоовдор хот

Улаанбаатар хотын аймшигт утаа, там шиг зам, сүүтгэр гэрэлтүүлэг, гэр хорооллын түмэн асуудлын тухай иргэд бид хоолойгоо сөөтөл ярьж байгаа ч үр дүн гарахгүй байна. Яагаад тэр вэ?

 Үндсэн шалтгаан

Гол шалтгаан нь хотын иргэд өөрсдийн бий болгосон үнэт зүйлийг нийтийн хэрэглээнд захиран зарцуулах боломжгүй буюу биднээс хураасан татварын дийлэнхийг төр засаг төвлөрүүлэн хураагаад буцааж бараг өгдөггүйд, басхүү иргэд хотын даргаа сонгодоггүй, оронд нь улс төрийн намын аль нэг дарга түүнийг томилдогт оршиж байна.

Хэтэрхий төвлөрсөн, дэндүү үрэлгэн улсын төсвийн хуваарилалтыг нийслэл болон аймгууд,...


2009-11-04
Монгол ба Чили

Чили улс манайхтай олон талаараа төстэй. Чили, Монгол хоёрын эдийн засагт байгалийн баялаг, түүний дотор зэсийн үүрэг үнэмлэхүй өндөр үүрэг гүйцэтгэдэг. Тэдний эдийн засагт хамгийн том үүрэгтэй компани нь улсын эзэмшлийн “Коделко” бол манайх хоёр улсын Засгийн газрын хамтран эзэмшдэг “Эрдэнэт” билээ. Харин Чили бол дэлхийн бүх нөөцийн ч, үйлдвэрлэлийн ч гуравны нэг буюу тогтчихсон том бизнес. Монголын Оюутолгойг ашиглагдаагүй байгаа хамгийн том зэсийн нөөц гэж үзэж байгаа. Чили бол Өмнөд Америкийн Номхон далайн эргийн хагасыг  нь сунан эмжсэн, манайхаас хоёр дахин бага нутагтай ч тав дахин о...


2009-10-28
Татвар төлөгчид нэгдэгтүн

Татварыг ажил хийдэг хүн бүр урсгасан хөлсөөрөө төлдөг. Татварын хэмжээ ихэдсэн нь хаягдсан үйлдвэр, өрөндөө зарагдсан ферм, ажил хайж гудамж элээн өлсөж яваа бүлэг хүмүүсээр харагдана”. Ф.Рузвэлт. 1932.  

Иргэдийн эрх, эрх чөлөө, хөрөнгийг хамгаалж, нийгмийн хөгжлийн хэвийн нөхцөл, аюулгүй байдлыг хангахын тулд төр засаг иргэдээсээ татвар авдаг. Татварын орлогоор үйл ажиллагааны зардлаа нөхөөд, үлдсэнээр нь хувь хүний хараахан хийж чадахгүй улс орны хөгжил дэвшилд хамаатай төслүүдийг хэрэгжүүлэх үүргийг төр засаг хүлээдэг.  Төр засгийн эрхэнд сонгогдон гарсан тодорхой этгээдүүд татвар төл...


2009-10-21
Нийгмийн даатгал

Амьдралын хэцүү цаг ирэхэд гэр бүл, хүүхэд, настай хүмүүсийн ганц аврал бол нийгмийн даатгал.
Улс бүр эдийн засаг, хүн ам зүйн бүтэцдээ тохируулан нийгмийн даатгалын тогтолцоог хөгжүүлдэг. Өндөр настай болоод хэрэглэх тэтгэвэр, хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй болбол авах тэтгэмж, өвдвөл эмчлүүлэх зардлаа   хийж бүтээж байхдаа хуримтлуулж, олон жилээр нийтийн санд хадгалуулан арвижуулж, цаг нь ирэхээр буцаан авч хэрэглэх Таны баталгаат хөрөнгө бол нийгмийн даатгал.

Энэ бол улс орон иргэн бүрээсээ эрүүл саруул, залуу зандан байхад нь хүчээр хураан цуглуулж, нийтийн хэрэгцээнд ашиглаж бай...


2009-10-14
Монгол 2030

Монгол Улс байгалийн баялаг, түүний дотор уул уурхайн ашигт малтмалаар онцгой баян орны нэг гэдгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрч эхэллээ. Нөгөө талаас бид уул уурхайн орлогоос хамаардаг болчихвол эдийн засаг нь “Голланд өвчин” тусаж магадгүй гэдгийг ярьсаар өнөөг хүргэлээ.

Төр засгийн байдлыг харахад ямар ч үнэ, хэлбэрээр хамаагүй бэлэн мөнгө олж тараан, дахин сонгогдохын төлөө улангасан дайрахаас цаашхыг бодохгүй янзтай. Гэтэл амьдрал, аз жаргалаа сонгуулийн дөрвөн жилээр биш, өөрийн болон үр хүүхдийнхээ амьдрал, тэдний удам угсааны олон үеэр хэмждэг жирийн иргэд бидэнд эх орноо 20 жилийн да...


2009-10-07
Агаарын тээвэр

Агаарын тээврийн салбар нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэгч, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг хөгжүүлэгч томоохон хүчин зүйл учир бусад олон салбарт болж байгаа даяарчлалын үйл ажиллагааны төвд нь оршдог.

Монгол шиг далайд гарцгүй орны хувьд энэ салбар онцгой чухал ач холбогдолтой бөгөөд улс орны бие даасан байдал, хувь хүний эрх чөлөөг хамгаалах тодорхой хэмжээний баталгаа мөн. Ийм учраас Монголын нийгэм энэ салбарыг яаж авч үзэхээс үр өгөөж нь үлэмж хамаарна. Харамсалтай нь агаарын тээврийн салбарыг хөгжлийн чухал хэрэгсэл, эдийн засгаа өрсөлд...


Сүүлийн бичлэгүүд

. (гарчиггүй)
. Хаягдсан Туул
. Төлбөрийн даатгал
. Төр Эрүүлжих Алхам
. Оройтсон хууль
. Бонд-Далайн гарц
. Нэмэгдсэн үнэ цэнийн татвар
. Цахилгаанжуулалт
. Энгийн ба давуу
. Оюунлаг хот
. ТӨР БА АЖИЛ
. Төр ба гэр
. ГАМШГИЙН ДААТГАЛ
. Уул уурхайн хэнхэглэл
. МОНГОЛ ХҮНИЙ ГЭРЭГЭ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Jargal's blog (English)
. Facebook
. Baabar
. Youtube
. Twitter

Найзууд

Хуудас: 11 » Нийт: 13
Өмнөх | Дараагийн