Jargal's Blog
2011-04-27
Нэмэгдсэн үнэ цэнийн татвар
 Нэмэгдсэн өртгийн албан татварыг (НӨАТ буюу бас НӨТ) 60 гаруй жилийн өмнө Францад болон бусад орнуудад, 1998 оноос Монголд худалдааны татварыг орлуулан хэрэгжүүлж байна. Энэхүү татварыг өнөөг хүртэл монголчууд бүрэн утгаар нь ойлгож, ашиглаж дадахгүй байгаа учир нийгэм, эдийн засагт бодит үр ашгаасаа илүүтэй саад тотгор, үл ойлголцол төрүүлж байна. Төр засгийн хүрээнд энэ татварыг зогсоож, худалдааны татвартаа буцаж орох хүртэл яриа өрнөж байна. Энэ татварын мөн чанар юу болох, яагаад ийм байдалд хүрсэн, цаашид яах нь зөв болох тухай ярилцах цаг болжээ.

Төр засаг нь хүний эрх, хөрөнгө, аюулгүй байдлыг л хамгаалах үндсэн үүрэгтэй. Энэ үүргээ гүйцэтгэхийн тулд хувийн салбарын дангаараа хийж чадахгүй, эсвэл боломжгүй, тэгсэн мөртлөө заавал байх ёстой зүйлүүдийг хийх шаардлага гардаг. Үүнд улс орны аюулгүй байдлыг хамгаалах, байгаль орчныг хамгаалах, нийгмийн хатуу (зам тээвэр, цахилгаан эрчим хүч болон усны) болон зөөлөн (боловсрол, эрүүл мэнд, хууль журам сахиулах) дэд бүтцийг хөгжүүлэх ажлыг ихэнх тохиолдолд төр хариуцан зохион байгуулдаг. Яагаад гэвэл дээрх бараа, үйлчилгээг хүн тус бүрт хүргэхдээ тус тусад нь төлбөрийг хураах боломжгүй.

Нэг хүнд хүргэхэд л нөгөөх нь шууд хүртдэг, нийтлэг хэрэгцээний үнэт зүйлийг бүтээх, ажиллуулах зардлыг төр иргэдээсээ тат вараар хурааж гаргуулдаг. Татварыг таны хөрөнгөнөөс, хийсэн бүтээсэн бараа үйлчилгээнээс, бас хэрэглэсэн бүх зүйлээс чинь, үр хүүхдэдээ өвлүүлсэн хөрөнгөнөөс чинь хүртэл авдаг. Татварыг хурааж авах зардал нь өөрөө бас их өндөр. Ер нь татвараа төлж байгаа иргэд нь төр засгийн хэмжээг хязгаарлаж, үйл ажиллагааны орлого, зарлагыг ил тод байлган хянаж байхгүй бол аль ч орны төр өөрөө үргэлж өсч, томрохыг эрмэлздэг.

Монголын төр засаг ч бас ялгаагүйгээс гадна данхар төрийн сонгомол жишээ. Төрийн хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэдэн хувийг төсөв нь хэрэглэж байгаагаар хэмждэг бөгөөд манайд энэ тоо талаас илүү болчихоод байгаа. Энэ их хэрэглээгээ хангахын тулд төр олон төрлийн татвар тогтоодог бөгөөд түүний дотор худалдааны татвараас илүү орлоготой гэж үзээд НӨТ-ийг бий болгож, хэмжээг нь 10 хувиар тогтоосон юм. НӨТ-ийн худалдааны татвараас ялгаатай нь бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болох шат дамжлага бүрт ямар хэмжээний үнэ цэнэ нэ мэгдэж байгааг бүртгэж болохоос гадна тухайн татвар төлөгч зөвхөн өөрийнхөө бүтээсэн үнэ цэнэдээ л ногдох татварыг төлж байгаа хэрэг.

Энэ бүртгэл сайжирснаар эдийн засгийн тоо бодитой болж, орлогын татварыг тооцоход ч дөхөм үзүүлдэг. Монголд үнэ цэнийг өртөг гэж гажуу орчуулсан учир хуулийн нэр нь ойлгомжгүй болсон. Гажуу ойлголт нь гажуу үйлийг өдөөдөг. Уг нь бол энэ татварыг нэмэгдсэн үнэ цэнийн татвар гэх учиртай. Энэ татварын гол санаа нь компани бүхэн үнэ цэнэ бий болгож, түүнийгээ бүтээсэн бараа, үйлчилгээгээ борлуулах үнэнд шингээдэг. Төр засаг шинээр бий болгосон үнэ цэнээс нь татвар авч байгаа учир нэмүү үнэ цэнийн татвар гэж нэрлэх учиртай.

Талх үйлдвэрлэгч анх худалдаж авсан гурилын үнэ дотор НӨТ нь орсон гэсэн баримт (манайхан НӨТ-ийн падаан гэдэг) гурил борлуулагчаас авч, түүнийгээ төрөөс авах ёстой. Тал хаа борлуулсан үнийн дүндээ 10 хувьтай нь тэнцэх татвар улсад төлөх ёстой. Төлөх ёстой татвараасаа авах ёстойгоо хасаад, үлдсэн зөрөөг нь улсад төлөх учиртай. Гэтэл энэ гинжин урвал явах боломжийг Монголд бүрдүүлж чадсангүй. Гол шалтгаан нь зах зээлд оролцогчдын зарим нь энэ татвараас чө лөөлөгдөж (компанийн эргэлтийн хэмжээ, тодорхой нэр төрлийн бараа, үйчилгээнээс ха маарч) байгаа учир урвал тасарч байгаа.

НӨТ-ийн татварын агуулга алдагдаж байгаа учир бараг бүх компани, ганзагын наймаачид энэ татвараас зугтаж, аль болох бэлэн мөнгөөр борлуулалт хийх сонирхолтой болсон. Адилхан бараа үйлдвэрлэгчидэд адилхан бус нөх цөл олгож байгаа учир шударга өрсөлдөөнийг арил гаж байна. Монголд 10.0 сая хүртэл борлуулалттай компаниуд энэ татварыг төлдөггүй учир компани бүр жижиг байх сонирхолтой болж байна. Далд эдийн засгийг ил гаргах биш, улам томруулан дэмжиж байгаа нь НӨТ-ийн хамгийн гол зорилгыг нь утгагүй болгоод байна. Манай Их Хурал татвар, төлбөртэй холбоотой ямар нэг хууль эхлээд гаргадаг. Тун удалгүй тэр хуулийн заалтаас тодорхой компани, иргэдийг чө лөөлөх тухай хуулиуд хойноос нь гаргадаг болжээ.

НӨТ-ийн хууль хамгийн тодорхой. Жишээ нь: бараагаа гадаадад гаргадаг компаниудыг НӨТ-ийн татвараас чөлөөлдөг учир уул уурхайн бараг бүх компаниуд чөлөөлөгдөж, харин бараа үйлчилгээ худалдаж авахдаа төлсөн бүх татвараа улсаас авах ёстой болдог. Улс энэ тохиолдолд татвар хураадаг биш, төлдөг болж таарсан. Тэгээд л баахан тайлбар болж, эцсийн бүтээгдэхүүн гаргаагүй бол НӨТ-д төлсөн татварыг нь буцааж олгохгүй болсон. Энэ маягаар тооцоогүй хууль гаргаж, үнэ цэнэ бүтээж байгаа ир гэддээ саад болж байх шаардлага байхгүй шүү дээ.

Нэмэгдсэн үнэ цэнийн татвар буюу хэрэглээний татварын нэг онцлог нь баян хүмүүст ашиг өгч, ядуу хүмүүсийг шийтгэдэг гэж үздэг. Яагаад гэвэл баян хүн нийт орлогынхоо 10 хувийг л хэрэглэдэг, харин ядуу хүн бүх орлогоо хэрэглэдэг. Олон оронд энэ татварыг цуглуулах ажил нь татвараас орох орлогоосоо өндөр байдаг. Ер нь аль нэг хууль анхдагч зорилгоо биелүүлэхгүй, түүнийг хэрэгжүүлж чадахгүй байгаа бол цаг хугацаа нь болоогүй л гэсэн үг. Энэ бүхэнд хууль тогтоогчид, түүнийг сахиулагч нар дахин нэг дүгнэлт хийх цаг болжээ.

Өнөөдөр сонин

2011.04.27


Comments

2011-06-01 - Өртөг

Бичсэн: Зочин

Өртөг гэж гажуу орчуулсаан? Сүүлийн үед зарим нөхдүүд өөрсдийгөө их ухаантай амьтан гэж үзчихээд зөв зүйтэй зүйлсийг буруу хэмээн дайрч эвдэж сүйтгэх нь ихэсч дээ!
Та өөрөө ӨРТӨГ гэсэн үгийн утгаа мэдэж байгаа юм уу? Мэдэхгүй бол Цэвэл гуайн толь дээрээс харчихаарай!
Уг нь эхлэж харж мэдэж авчихаад ингэж ночрохсон бол дээр байсан юм!!!

. Шууд холбоос


Сүүлийн бичлэгүүд

. (гарчиггүй)
. Хаягдсан Туул
. Төлбөрийн даатгал
. Төр Эрүүлжих Алхам
. Оройтсон хууль
. Бонд-Далайн гарц
. Нэмэгдсэн үнэ цэнийн татвар
. Цахилгаанжуулалт
. Энгийн ба давуу
. Оюунлаг хот
. ТӨР БА АЖИЛ
. Төр ба гэр
. ГАМШГИЙН ДААТГАЛ
. Уул уурхайн хэнхэглэл
. МОНГОЛ ХҮНИЙ ГЭРЭГЭ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Jargal's blog (English)
. Facebook
. Baabar
. Youtube
. Twitter

Найзууд

Бичлэг: 7 » Нийт: 102
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax