Jargal's Blog
2010-01-20
Шинэ сэтгэлгээ

Үнэхээр зах зээлийн харилцаатай, ардчил­сан оронд байгаа юм шиг гурван чухал мэдэгдлийг бидний буруу нэрлээд сур­чихсан төр, засгийн гурван өндөрлөг өнгөрсөн долоо хоногт хийснийг тэмдэглэхгүй өнгөрөх аргагүй. Буруу нэрлэсэн гэдэг нь гурван өндөрлөгт уг нь хууль тогтоох, түүнийг хэрэг­жүүлэх болон хэрэгжилтийг нь хянадаг шүүх засаглал ордог ч бид шүүхийн оронд Ерөн­хийлөгчийг оруулан ярьдаг. Уг нь бол ардчилсан нийгэмд шүүх засаглал өөрийн өндөрлөгтөө байх ёстой. Хууль тогтоогч нар өөрсдөө хуулиа хэрэгжүүлэгч болчихсон оронд шүүх засаглал тун доогуур суудаг. За, суудлыг түр орхиод гурван...


2010-01-13
Ширэнгийн засаглал

Ардчилсан орны нийгэмд улс төр биш хууль засагладаг. Хуулиа дагаж мөрддөггүй оронд хүн хүндээ итгэх баталгаа байдаггүй учир, ой ширэнгийн хууль үйлчилдэг. Ой ширэнгэд хэн ч, юу ч  хийж болох бөгөөд зөвхөн бусдаас хүчтэй л байх хэрэгтэй. Хүчтэй нь хүчгүйгээ эрхшээлдээ оруулдгийн адилаар хуулийн засаглалгүй оронд хар хүч л засагладаг.

Ардчилсан төрийн гол зорилго бол хуулийн засаглалыг хангах явдал бөгөөд төр өөрөө хуулийн засаглалын гол бүтээгч, хэрэгжүүлэгч, бас түүний оршихын баталгаа болдог. Энэ утгаараа хуулийн засаглалын эх булаг нь аль ч оронд хууль тогтоогч дээд байгууллага байх бөгө...


2010-01-06
Төрийн бахархал

Татварын ерөнхий газрын дарга шинэ оны босгон дээр “санхүү эдийн засгийн хямрал гүнзгийрсэн энэ үед” 2009 онд “Төсөв болон Монгол Улсыг хөгжүүлэх санд урьдчилсан байдлаар 700 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөт зорилтоо 60 тэрбум төгрөгөөр давуулан” биелүүлснээ тун бахархалтайгаар мэдэгдэж, татвар төлөгчдөд “цогтой халуун мэндчилгээ” дэвшүүлэв. Энэ бол “Татвар төлөгч та бүхний Монгол Улсаа гэсэн чин сэтгэл, эх оронч зүтгэлийн үр дүн” гэж тархи угаав. 

Төр, засаг ард иргэдээсээ татвар, хураамж авах тал дээрээ бол гайхамшигтай гаргуун.
2009 онд манай улсын эдийн засаг бараг өсөлтгүй гарч, ...


2009-12-30
Монгол Ардчиллын Хувьсгалт Нам
Монголд улс төрийн нэгэн шинэ нам үүсэн бий болов. Төрийн эрх хамтран баригч хоёр нам эвслийн  Засгийн газар байгуулснаасаа хойш ойртон нягтарсаар эдүгээ агуулгын хувьд ямар ч ялгаагүй боллоо. Монголд улс төрийн сөрөг хүчин алга болж, Монгол Ардын Хувьсгалт Нам Монголын Ардчилсан Намыг үндсэндээ уусган, өөртөө шингээлээ.


Төр хийх ёстой ажлаа хийхгүй, харин хийх ёсгүй ажлаа улам чадварлаг хийх боллоо. Жинхэнэ ардчилсан орны төр засаг иргэдийнхээ амь амьдрал, эрх чөлөө, өмч хөрөнгийг хамгаалах үндсэн үүрэгтэй. Гэхдээ өмч хөрөнгийг хууран мэхлэх замаар буюу хүчээр олж аваагүй тохиолдолд хамгаал...


2009-12-22
Далан зургаан сайд

Ардчилсан орны төр нь засаглалын хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн  биеэ даасан гурван хэсгээс  бүрддэг. Хэсэг бүр өөр өөрийн үүр­гээ гүйцэтгэж чадсан  улс  оронд  л жинхэнэ ардчилал тогтож, улмаар хүний амьдрал, эрх чөлөө болон хөрөнгө хамгаалагдаж, хүн ард нь үнэ цэнэ бүтээх, бүтээснээ хүртэх  суурь нөхцөл бүрддэг.

Харин гурван засаглал холилдсон га­зарт төр нь хямарч, жагсаал үймээн бужигнаж, учраа олохгүй байсаар эцэст нь хүн амын цөөнх нь нийгмийн эд баялгийг гувчуулан  завшиж, нө­гөө хэсэг нь ядууран хоосорч,  эрт орой хэзээ нэ­гэн цагт төр засгаа үндсээр нь солих хэрэгтэй болдог....


2009-12-15
Хөрөнгийн итгэл

Шинэхэн Ерөнхий сайд С.Батболд төрийн өмчит компани, үнэт цаас, даатгалын байгууллагын төлөөлөгчидтэй саяхан уулзахдаа эдийн засгийн маш чухал асуудлыг уг нь хөндсөн юм. “Хөрөнгийн зах зээл хөгжлийн түлхүүр” нэртэй уулзалт дээр “Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Монголын орд газрыг барьцаалан хөрөнгө босгож болоод байхад бид өөрсдөө яагаад хийж чадахгүй байгаа юм бэ” хэмээн тавьсан асуултад төрийн байгууллагын эрх мэдэлтнүүд түлхүүр, цоожийг нь бүү хэл хаалгыг нь ч олсонгүй. Тэд хамгийн гол нь төрийн институцид итгэл үзүүлэхгүй байгааг ярьсангүй.

Фрийдланд таван тэрбум, Хөшөөтийн ордын...


2009-12-09
Наян тав

Дэлхий дээр байгаа бүх төмөр замын 60 хувийнх нь цариг (gauge, хос шугамын хамгийн ойрхон зай) 1435 мм буюу стандартынх. 1820-иод онд Англид, дараа нь АНУ болон бусад оронд тархжээ. Энэ царигаар урд хөршид 1876 оноос төмөр зам тавьсан. Харин Хаант Орост 1840 оноос 1525 мм-ийнхийг хэрэглэж, Зөвлөлт Холбоот улс түүнийг 1960 оноос  арай багасган, 1520 мм болгосон юм. Өнөөдөр энэ царигийг Зөвлөлт Холбоот улсын бүрэлдэхүүнд байсан бүх орнуудаас гадна Финлянд, Монгол улс хэрэглэдэг.

Хоёр царигийн зөрөө ердөө 85-хан мм боловч энэ бяцхан ялгаа Монгол улс, түүний улс төр, нийгэм,  эдийн засгийн ирээдүй...


2009-12-02
Бишкек ба Улаанбаатар

Олон улсын Манаснисэх онгоцны буудалд Москва руу нисэхээр онгоц хүлээж суухдаа Киргизстан гэдэг энэ улс хаашаа явж байна даа гэж өөрийн эрхгүй бодов. Буянт ухаагаас мордохынхоо өмнө гадны хүмүүс Монголын тухай бас тэгж боддог байхдаа.

Сүүлийн хэд хоногт уулзсан энэ улсын нэр хүндтэй сэхээтэнүүд, энгийн иргэд, орсон газрууд надад манай хоёр орны түүх, өнөөгийн амар биш, хариуцлагатай цаг үе олон талаараа төстөй, бас ялгаатай боловч ирээдүй нь бараг адилхан гаргалгаатай юм байна даа гэсэн сэтгэлдэл төрүүлсэн юм.   

Төсөө

Улаанбаатар болон Бишкек хотын онгоцны буудал хэлбэр, хэмжээгээрээ...


Сүүлийн бичлэгүүд

. (гарчиггүй)
. Хаягдсан Туул
. Төлбөрийн даатгал
. Төр Эрүүлжих Алхам
. Оройтсон хууль
. Бонд-Далайн гарц
. Нэмэгдсэн үнэ цэнийн татвар
. Цахилгаанжуулалт
. Энгийн ба давуу
. Оюунлаг хот
. ТӨР БА АЖИЛ
. Төр ба гэр
. ГАМШГИЙН ДААТГАЛ
. Уул уурхайн хэнхэглэл
. МОНГОЛ ХҮНИЙ ГЭРЭГЭ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Jargal's blog (English)
. Facebook
. Baabar
. Youtube
. Twitter

Найзууд

Хуудас: 10 » Нийт: 13
Өмнөх | Дараагийн