Jargal's Blog
2011-05-11
Оройтсон хууль
 Ардчилсан нийгмийн хэвийн үйл ажиллагааны суурь нөхцөл нь төр, зас гийн буюу нийтийн сайн засаглал. Ард чилал хөгжиж бэхжсэн ор нуудад сайн засаглалын тухай тодорхой хууль, журам байдаг бөгөөд тэдгээрийг төр, засагт ажиллаж буй хүн бүр бүх шатанд үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгож хэвшжээ. Сайн засаглалын ил тод байх, тайлагнадаг байх, үнэн байх, өөрөө холбогдоогүй байх дөрвөн суурь зарчмын дотроос өөрөө холбогдохгүй байх (be impartial) шаардлагыг эдүгээ манай улсын төр, засгийн төвшинд хамгийн илтээр үл тоомсорлож ирлээ. Хэдхэн жишээ хар даа.

Хувьдаа их, дээд сургуультай, эсвэл аль нэг их, дээд сургуулиудын удирдах зөвлөлд байдаг, голдуу Их Хурлын гишүүд төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургууль, коллежийн өдрийн ангийн оюутнуудад 500 мянган төгрөгийн сургалтын төлбөрийг нь улсын төсвөөс гаргуулах болоод удаагүй байгаа билээ. Гэтэл өнгөрсөн долоо хоногт мөн гишүүд оюутнуудад бас сар тутамд 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгуулах хуулийн төсөл өргөн, батлуулахаар Их Хуралд оруулав. Тэд оюутнуудад цалин өгчихвөл олон асуудал шийдэгдэж төр засаг эрдэм боловсролд хамгийн зөв хөрөнгө оруулж байгаа тухай ам уралдан магтав.

Мөн өдрүүдэд улсын тусгай хам гаалалттай газар нутгийн хил хяз гаарыг шинэчлэн тогтоох УИХ-ын тог тоолын төсөл гаргаж өөрсдийн ху вийн эзэмшлийн, аялал жуулчлалын баазын хаа газрыг байгалийн цогцолборт газ раас чөлөөлүүлэх саналыг Их хурлын тодорхой гишүүд гаргажээ. Яг энэ зарч маар Богд хаан уулын амуудад амьдарч бай гаа төр, засгийн удирдлагууд дархан цаазтай газрын хил хязгаарын бүсийг шинэчлэн тогтоох замаар чөлөөлөх ажиллагааны бэлтгэл өрнөж байна.

Их Хурал, Засгийн газрын гишүүдийн хувьцаа, эзэмшилтэй компаниуд оролцсон “Монгол ноолуур” гэдэг шинэ нэгтгэлд Монгол Улсын Засгийн газар 110 тэрбум төгрөгийн бонд гаргаж өгө хөөр боллоо. Бондыг хүүгийн хамт төсвөөс санхүүжүүлнэ гэсэн үг. Харин хэзээ яаж төлөхийг ярьсангүй. Зам, барилгын төсвөөс санхүүжүүлж буй төслүүдэд төр, Засгийн газрын ажил тнуудын өөрс дийнх нь ашиг сонир хол оролцох нь хэвийн үзэгдэл болжээ. Төсвөөс санхүүжүүлж байгаа ажлуудыг ямар ч тэндэргүйгээр явуулах шийдвэр гаргах гэж байна.

Төр, засгийн удирдлагууд тендерийг өөрсдөө будлиантуулж, удирдаж чадах гүй, үр өгөөжгүй болгочихоод тендер бол бүтэхгүй гэсэн дүгнэлт хийж, төсвийг ил тод хувааж авахаар тохиролцож байна. Дээрх асуудал тус бүрээр эрх аш гийн болон сонирхолын зөрчилтэй гишүүд шийдвэр гаргахад оролцохгүй байх, түдгэлзэх ёстой атал манай Их хурлын гишүүд тухайн асуудлыг өөрт ашигтайгаар, хурдан шуурхай ший дүүлэхийн төлөө улайран зүтгэдэг болжээ. Сонирхолын зөрчил үнэхээр газар авсныг дээр өгүүлсэн хувьдаа их, дээд сургуультай 17 гишүүний үйл ажиллагаа харуулж байна.

Хэрэв тэ нийг дээд боловсролын холбоотой шийдвэр гаргахад оролцуулахгүй болчихвол (Их Хурлын Тамгын газар тоог шалгаж, нийтэд мэдэгдэнэ гэдэгт найдаж байна) тэртэй тэргүй ирц нь бүрддэггүй Их хурлыг бүр гацаанд оруулж магадгүй. Зам, барилгын холбоотой асуудал шийдэхэд оролцохгүй байх ёстой хэд хэдэн гишүүн байгаа. Гэх мэт салбар бүрээр холбогдох гишүүдийн жаг саал тыг гаргах хэрэгтэй. Аймаг, хот ын удирдлага, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хувьд бол сонирхлын зөрчил бол бүр ил цагаандаа гарсан. Улаанбаатар хотын Иргэдийн Хурлын төлөөлөгч байсан тэгээд хотод газар аваагүй, эсвэл хөрөнгийн хувьчлалаар ямар нэг юмгүй хоцорсон хүн байхгүй гэхэд хилсдэхгүй.

Хотын Захиргааны Тамгын газар энэ талаар нийтэд нэг мэдээлэл гаргавал зүгээр. Дээрх асуудлуудыг зохицуулдаг механизм бол Ашиг сонирхлын зөр лийн тухай хууль гаргаж, чанд мөрдөх явдал. Ардчилал бэхжсэн хөгжилтай орнууд ийм хууль гаргаж холбоотой буюу ашиг сонирхлын зөрчилтэй эт гээдүүд гэж хэнийг хэлэх, тэднийг яагаад шийдвэр гаргахад оролцохгүй байлгах тухай тодорхой зааж өгсөн байдаг. Ашиг сонирхлын зөрчил гаргасан то хиол долд хүлээлгэх хариуцлага нь тодорхой байдаг.

Ёс зүйн зөрчлийн хэлбэрээр илэрдэг хөнгөн зэрэглэлийн ашиг сонирхлын зөрчилд юу хамаарах, ашиг сонирхлын хэлбэрээр илэрдэг дунд зэрэглэлийн ашиг сонирхлын зөрчилд юу хамаарах, авлигын хэлбэрээр илэр дэг хүнд зэрэглэлийн ашиг сонирхлын зөрчилд юу хамаарахыг тус тус на рийвчлан тогтоож, тухай бүрт нь ямар хариуцлага хүлээлгэх ёстой. Уг нь Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн төслийг нэр бүхий зарим гишүүн санаачлаад хоёр гурван жил болж байгаа ч батлагдахгүй явсаар байна.

Энэ хуулийн төслөөр УИХ, Зас гийн газрын гишүүд болон бусад төрийн өндөр албан тушаалтнууд үйл ажиллагаандаа баримтлах зарчим, дэг, үнэт зүйлсийг тодорхойлж, ямар үед асуудлыг шийдвэрлэхэд оролцохгүй байх зэргийг зааж өгчээ. Харин энэ долоо хоногт энэхүү хуулийг холбогдох Байнгын хороогоор хэлэлцэх сураг гарлаа. Оройтсон ч гэсэн төсөл нь бэлэн болсон энэ хуулийг батлах нь төрийн албыг цэвэршүүлэх, улмаар нийтийн сайн засаглалыг тог тоон бэхжүүлэхэд онцгой үүрэгтэй. Гэвч энэ хуулийг батлах зориг эрмэлзлэл Их Хурлын гишүүдийн дотор аль хэр байгаа бол.

Өнөөдөр сонин

2011.05.11


Comments

2011-10-25 -

Бичсэн: Номун (зочин)

GOOD

. Шууд холбоос


2011-05-11 - asdfa

Бичсэн: asdfasdf

so what?

. Шууд холбоос


Сүүлийн бичлэгүүд

. (гарчиггүй)
. Хаягдсан Туул
. Төлбөрийн даатгал
. Төр Эрүүлжих Алхам
. Оройтсон хууль
. Бонд-Далайн гарц
. Нэмэгдсэн үнэ цэнийн татвар
. Цахилгаанжуулалт
. Энгийн ба давуу
. Оюунлаг хот
. ТӨР БА АЖИЛ
. Төр ба гэр
. ГАМШГИЙН ДААТГАЛ
. Уул уурхайн хэнхэглэл
. МОНГОЛ ХҮНИЙ ГЭРЭГЭ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Jargal's blog (English)
. Facebook
. Baabar
. Youtube
. Twitter

Найзууд

Бичлэг: 5 » Нийт: 102
Өмнөх | Дараагийн


idiomatic-dormant
idiomatic-dormant



:-)
 
xaax