Jargal's Blog
2011-03-02
МОНГОЛ ХҮНИЙ ГЭРЭГЭ
Өнөөдөр сонин
2011.03.02

Монгол хүн бүр Тавантолгойн орд газрын баялгийг бодитойгоор эзэмшиж, үр өгөөжийг нь хэдэн үе дамжин хүртэж болох хамгийн ухаалаг, зохистой арга замыг хайж олох цаг нэгэнт ирчихлээ. Энэхүү оюун санааны шинэ эрэмбийн сорилтыг бид яаж шийдсэнээс эх орны ирээдүй, нийгмийн тогтвортой байдал, улмаар үндэсний аюулгүй байдал хамаарах юм. Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн орд газрын 10 хувийг иргэддээ үнэ төлбөргүйгээр өгч, 10 хувийг үндэсний компаниуд нэрлэсэн үнээр нь зарахаар, 30 хувийг гадаадын хөрөнгө оруулагчид, үлдсэн 50 хувийг нь төр өөрөө эзэмших шийдвэр гаргав. Энэ орд газрыг ашиглах хөрөнгийг олон улсын зах зээл дээрээс босгох ажлыг зохион байгуулагчаар Германы “Дойчө” банк, АНУ-ын “Голдман Сакс”, харин хувьцааг борлуулах, зуучлахад оролцуулахаар Францын “Би Эн Пи Париба”, Австралийн “Маквэари” банкуудыг тус тус сонгон шалгаруулаад байна. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг энэ ондоо багтаан арилжих төлөв лөгөөтэй бөгөөд иргэн бүрт 550 ширхэг хувьцаа олгох гэнэ.

Засгийн газрын энэ хувилбараар хуваарилж орхивол иргэдийн тэн хагас нь өдөр тутмын хоолны мөнгөө хайсан Монгол шиг оронд, үнэгүй олдсон хувьцаагаа хүмүүс хамгийн анхны боломжоор худалдах болно. Цөөн хүний гарт бүх баялаг хурдан төвлөрч хэдхэн жилийн дараа нөгөө ядуу иргэд нь ядуу хэвээрээ үлдэж, үр дүнд нь монголчууд доноруудаас мөнгө гуйж, өр тавьсан хэвээрээ байх юм. Төрийн эрх хамтран баригч хоёр намаас сонгуулийн амлалтаа биелүүлсэн болж харагдахыг голлон зорьж үүнийг хийж байгаа бөгөөд Тавантолгойн компани ашигтай гарч, ногдол ашиг хуваарилан, бэлэн мөнгө авах хүртэл нэлээд цаг хугацаа шаардлагатай тул нэгэнт баялгийг хуваарилах хувьцааны аргыг сонгосон тохиолдолд үүнийг арай өөрчлөх саналыг миний бие дэвшүүлж байна.

1. Тавантолгойн одоо байгаа болон цаашид тодруулан тогтоогдох нийт нөөцийн 10 хувь нь “Эрдэнэс-Таван толгой” ХХКийн нийт хувьцааны 10 хувьтай үргэлж тэнцүү байх харьцааг эхнээс нь баталгаажуулах шаардлагатай. Ингэхгүй бол хувьцааг нэмж гаргаад, өмнө нь байсан хувьцааны үнэ цэнийг шингэрүүлэн бууруулж болдог.

2. Мөн Монголын одоо байгаа иргэн бүртээ 500 хувьцаа өгье.

3. Харин Монголын үндэсний компаниудад 10 хувийг зарна гэдэг сайхан санаа ч хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй. “Эрдэнэт” компанийг, эсвэл “Мобиком”-ыг арван жил юу ч хийгээгүй, ганц ч төгрөгийн татвар төлөөгүй, цаасан дээрх компанитай адилхан гэж үзээд хувьцааг анхны нэрлэсэн үнээр зарна гэдэг нь учир дутагдалтай бөгөөд компанигүй иргэдийг ялгаварлан гадуурхаж байгаа хэрэг мөн. Түүний оронд тэр 10 хувийг Монгол Улсад мэндэлсэн шинэ иргэн бүртээ 500 ширхэг хувьцаа болгон хувааж олгож байя. Монголын үрс маш олон болж, өнөөдөр 2.7 саяулаа байгаа монголчууд бид хоёр дахин олон болж болно гэсэн үг. 5.4 сая болсныхоо дараа дахин нэг харж, системээ улам боловсронгуй болгоё.

4. Монголыхоо иргэн болгонд, мөн шинэ төрсөн хүүхэд бүрт эх орныхоо баялгийн жинхэнэ эзэн болохыг нь баталгаажуулж, 500 ширхэг хувьцааг нь олгохдоо “Монгол хүний Гэрэгэ” гардуулж баталгаажуулах санал тавьж байна. Үүнийг харин улс төрийн шоу болгох хэрэггүй.

5. Харин Засгийн газрын мэдэлд 30 хувийг үлдээж, 20 хувийг нь дотоодын хөрөнгийн зах зээл дээр чөлөөтэй борлуулах замаар үнэт цаасны хоёрдогч зах зээлийг хөгжүүлье. Түүнийг хөрөнгө мөнгөтэй нь чөлөөтэй авч, зарж болно.

6. Ер нь энэ загварыг ганц Тавантолгой ч биш, стратегийн гэх бүр орд газруудад хамааруулан ашиглая. Энэхүү Гэрэгэ нь эрх чөлөөт, ардчилсан Монгол Улсын, эрх чөлөөт, аз жаргалтай иргэн байх нь сайхан амьдрахын баталгаа болоход суурь үүрэг гүйцэтгэнэ. Энэ хөрөнгийг хүн бүрийн хөдөлмөр, хичээнгүй зүтгэлтэй нь оновчтой холбож чадвал монгол хүн болж төрсний бахархал бий болно. Энэхүү Гэрэгэ нь монгол хүн бүр орон сууцтай, мөр бүтэн, сайн сайхан амьдрахын баталгаа болохын тулд дараах заалтуудыг багтаасан хууль гаргах шаардлагатай болно.

а. Хүр бүрийн нэрийн дансыг Хөгжлийн банкинд, эсвэл Хүний хөгжлийн сандаа нээж, 500 ширхэг хувьцаанд ногдох ашгийг тэр дансанд, жил бүр хийе. Энэ хувьцааг тухайн хүн зарж борлуулах эрхгүй байх бөгөөд ногдол ашгаасаа зөвхөн тодорхой тохиолдолд хэрэглэж болохыг зааж өгье. Хөрөнгөө тухай эзэн нь орон сууц авах, орон сууцаа сайжруулах, шинэчлэх, эсвэл боловсролын төлбөрт, өөрийн эмчилгээнд хэрэглэж болох юм. Төр ч гэсэн энэ чиглэлийн асуудлуудыг шийдэхэд тухайн хөрөнгийг бас ашиглаж болно. Айзофын үлгэрийн алтан өндөг гаргадаг галуу нь энэ хувьцаа болно.

б. Өөрийн хувьцаагаа үр ачдаа гэрээслэн дамжуулж болно. Зөвхөн энэ замаар үе үеийн монгол хүн ядуу байлаа ч орон сууцтай байх баталгаа болно. в. Хөгжлийн банк энэхүү урт хугацааны нэрийн дансны үлдэгдэлд орон сууцны урт хугацааны зээлтэй адилхан байхаар хүү бодож олговол шударга хэрэг болно. Тэгээд ч энэ хөрөнгөөр дэд бүтцийн тодорхой төслүүдэд зээл олгож болно. Ер нь тэтгэврийн болон эрүүл мэндийн санг бусад оронд ийм замаар эдийн засгийн эргэлтэд оруулдаг. Чухам энэ замаар бид монгол айл бүрийг орон сууцжуулах буюу өнөөгийн Монголын нийгмийн бараг бүх тулгамдсан асуудлуудын уг үндсийг арилгана гэсэн үг.

Энэ загварыг Сингапур улс сонгон хөгжсөн юм. Харин Засгийн газрын мэдэлд 30 хувийг үлдээж, 20 хувийг нь дотоодын хөрөнгийн зах зээл дээр чөлөөтэй борлуулах замаар үнэт цаасны хоёрдогч зах зээлийг хөгжүүлье. Гадаадын хөрөнгийн зах зээл дээр 30 хувийг нь борлуулах замаар үйл ажиллагааны суурь хөрөнгийг босгоно гэсэн үг. Ер нь хувьцааг бага багаар гаргаж борлуулан, үнийг нь өсгөх замаар зохион байгуулж таарна. Ямар ч гэсэн нийт хувьцааны 80 хүртэл хувь нь чөлөөт зах зээл дээр эргэлдэж, зөвхөн иргэдийн 20 хувь л борлогдохгүйгээр ногдол ашиг хүртээх болно. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гуравны нэгд иргэдийн төлөөллийг заавал оруулж, бүх мэдээллийг ил тод байлгах шаардлагатай.

Монгол хүний Гэрэгэ бол монгол хүнийг бахархалтай, нэр хүндтэй, өөртэй итгэлтэй болгох бодит алхам болно. Тиймээс Монголдоо ажиллаж, хийж бүтээж, сайхан амьдрах боломжийг иргэн бүртээ олгоё.


Comments

2011-05-24 - sain

Бичсэн: boldoo (зочин)

Uneheer sakhan sanaa bna
Manai 76-d unshuulah heregtei
Tand amjilt husie

. Шууд холбоос


2011-03-17 - 5T zagvariig mash yaraltai yarilzah heregtei bn

Бичсэн: dash

2010 onii 6 sariin 25 nii Zuunii Medee sonind 5T ashiglah Gvt-iin zagvariin esreg MDC -iin bagsh nariin zagvariig bi sanal bolgoj bulandaa bichsen www.mdc.mn deer baigaa
51 huvia tor business irgeddee huvyya
49 huvia 3-4 Str HO chidtai naimaalzya gej

Gvt bol

100 huvi tor operator

Mongol 999 bol

34 huvi -tor
33 huvi -huviin hevshil
33 huvi -irged

Enhbyar Bat uul bol

100 huvi -tor

gesen zagvaruud devshuulsen baisan

Parl t bidnii sanalaas avch 30 huvia /29 baigui dee/ SE deer gargaj mongo bosgoh bolson

Busad huvlibaruud mongo bosgohgui ih hachin baisan Saindaa l op-r
oruulahaar

Jagaa Ta ter yed sanalaa helehgui yasan um be Parlt shiidveree naadmiin omno gargasan shuu dee

Gehdee 5T modeliig uluu bolgoh suulchiin moment bn Udahgui Govt-iin shiidveriig Parlt helelzene

Ene yed huchtei duugaraya Hamtarch ch bolno

51 deeree zah zeeliin uneer Huv Hev oruulya gedeg chine bidni sanaatai niilj bn

10 aas iluu huviig shine irgeded unegui taraah deer sanal niilehgui bn Ter mongoo OT huvizaaniihaa tolbort zoriulya Huu tuluh daramtaas turgen salya 51 huvia ch erthen avya Gadniihan saihan Idej uuj baigaa

Onoodor Shadar said deer 5T asuudliig helelzene namaig ireech gej urilaa Sanal ch ih bn

Gol n 5T -oo mongold iluu uguuchtei ashiglamaar bn

Parlt-iin ter tusmee Gvt-iin model bish bn aa

Ogtlohiin omno 7 hemj gej baidag daa 2-3 dahi udaagaa hemjihiig Parlt Gvt zuvshuurnu bailgui dee

Ard tumnee, surug huchnee bosgoj hamtarval amjiltand hurne ee Jagaa mini










. Шууд холбоос


2011-03-03 - Todorhoi bus bna

Бичсэн: Esui (зочин)

End devshuulsen sanaanuud saihkan zuv sanaanuud baina. Harin niitlegch maani unshigchidaas yag yu huseed baina ve? Oilgomjgui baina. Herev Ter odooniih shigee tsuunhk bolood huviaraa temtsegch baival bidnii setgegdeluud zugeer l hooson magtaal bolood ungurnu. Zohiogch zasgiin erhend garlaa gehed ter yag odoonii bodlogiig yavuulj bui armiig surj yalah magadlaltai yu? Erchim huchnii yamnii said shig yum uu Bayar, Saihkanbileg shig uur bodoltoi bolohgui geh gazar ugui. Odoo saihkan tsetsetsen yum unshiad yu gej bodoj yaj huleej avahaa medehee boliod baina. Ene niitleld bichigdsen saihan zuil bielelee olohod bid yah yostoi ve, yaj demjih yostoi yum? Todorhoi bus bna. rolling eyes

. Шууд холбоос


2011-03-02 - Huvitsaag tararaah

Бичсэн: enkhtaivan manlain (зочин)

Irgeddee taraah zuiliig Undesnii nertei companiudad gej oligarhuudaa tusd ni toviilgon Ashgaas iluu ikhiig hurteh shine arga sanaachlaad baigaa.Getel jiriin irgediin olonkh ni horshoo, nohorloltei.Bas hun amiin diilenkh huviaraa hodolmorloj baina.Getel tedend akhdagch uneer ni olgohui bolj bna.Companid olgoh gesen sanaand niirgedee yalgavlakh uzel mash mod ilerch haragdaad bna shuu
миа

. Шууд холбоос


2011-03-02 - Sain baina

Бичсэн: Batzaya (зочин)

Uneheer saihan sanaa bna. Gewch galt tereg hudulsun shig bgaa yum

. Шууд холбоос


Сүүлийн бичлэгүүд

. (гарчиггүй)
. Хаягдсан Туул
. Төлбөрийн даатгал
. Төр Эрүүлжих Алхам
. Оройтсон хууль
. Бонд-Далайн гарц
. Нэмэгдсэн үнэ цэнийн татвар
. Цахилгаанжуулалт
. Энгийн ба давуу
. Оюунлаг хот
. ТӨР БА АЖИЛ
. Төр ба гэр
. ГАМШГИЙН ДААТГАЛ
. Уул уурхайн хэнхэглэл
. МОНГОЛ ХҮНИЙ ГЭРЭГЭ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Jargal's blog (English)
. Facebook
. Baabar
. Youtube
. Twitter

Найзууд

Бичлэг: 15 » Нийт: 102
Өмнөх | Дараагийн


idiomatic-dormant
idiomatic-dormant



:-)
 
xaax