Jargal's Blog
2009-09-30
Дээд сургуулиудын зэрэглэл

Боловсрол, ялангуяа дээд боловсрол бол хөрөнгө оруулалт. Аливаа хөрөнгө оруулалтыг ирээдүйн ашгийг нь хүртэх зорилгоор хийдэг. Энэ хөрөнгө оруулалтыг өнгөрсөн 2008-2009 оны хичээлийн жилд л гэхэд манай улсын 116,000 оюутан, тэдний эх эцэг хамтран хийжээ. Төрийн өмчийн 48, төрийн бус /хувийн/ 101 их, дээд сургууль, коллеж, гадаадын их сургуулийн 5 салбар, нийтдээ 154 сургуулиар дамжуулан хийж байгаа энэ хөрөнгө оруулалтын  өгөөж харин ямар байгаа нь сонин.

Хамгийн эхний гол үзүүлэлтээр бол бүх төгсөгчдийн гуравны нэг нь ажилд шууд ордог тухай баримт холбогдох яаманд нь байна. Үлдсэн гуравны хоёр...


2009-09-24
Сонирхлын зөрчил

Засаглалын үр өгөөжийг нэмэгдүүлэх, нэгэнт уначихсан төрийн нэр хүндийг  аврах, улмаар иргэдийн амьдралын төвшинг дээшлүүлэхэд хамгийн их нөлөө болох атлаа хамгийн бага зардалтай ганцхан өөрчлөлтийг  хийх цаг нь болжээ. Энэ бол төр засгийн хананд ургаж,  манай нийгмийн бүх хэсгээр түгэн тарсан, нийгмийн хэвийн амьдралыг задлан ялзруулж байгаа хөгц болох сонирхлын зөрчилийг арилгах явдал мөн.

Сонирхлын зөрчил эдүгээ төрийг дампууруулж, хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулан, гацаан зогсооход хүргээд байгаа бөгөөд энэ хөгцийг Монголын нийгэм эхнээс нь соргог харж, устган дарж чадаагүй,  төр засаг ...


2009-09-16
Хотын агаар

Өнгөрсөн долоо хоногт айлчилсан европ түнш маань Улаанбаатар хотод гуравхан хоноод “Танай агаар үнэхээр тааруухан юм байна. Бараг л ганц ч модгүй хэрнээ дүүрэн хуучин машинтай. Хоолой гашуун оргиод, толгой өвдөөд байна” гэж шуудхан хэлэв. Уг нь долоо хоногийн амралтын өдрүүдийг энд өнгөрөөнө гэж байсан хүн гэнэт “Бээжин хамаагүй дээр агаартай” гэж хэлээд яваад өгөв.
Есөн сарын эхэнд ингэж байгаа хүн манайд өвөл ирвэл яах бол. Ирсэн хүн ч яахав, буцаад л явчихна. Харин суурин бид яахсан билээ дээ.

Хүйтэн өвөл ойртож, хорт утаан дотор живдэг амьдрал маань хаяанд ирлээ. Бид баахан л шагширна, ...


2009-09-09
Хотын зам

Хот яг хүн шиг амьд систем. Хүний хос судсаар түүний бүх биеийг тэжээгч шингэн тасралтгүй урсахтай адил хотын замаар хүн зон,  ачаа тээвэр цааш нааш чөлөөтэй шилжэн хөдөлж байх ёстой. Хэрэв гол судас аль нэг цэгтээ бөглөрвөл хүний зүрхний хэвийн ажиллагаа алдагддаг шиг  хотын амьдралын хэвд өөрчлөлт ордог.

Хотын замаар хүн,тээврийн хэрэгсэл нь чөлөөтэй, ээлж дараатай тасралтгүй хөвдөг бол иргэдийх нь сэтгэл уужуу, уур хилэн бага, бие биендээ илүү нөхөрсөг ханддаг бөгөөд хотын нэгж цагийн бүтээмж өндөр байдаг. Хотын хэвийн амьдралыг хангахад наад зах нь гудамж зам нь ойлгомжтой, хөдөлгөөний жу...


2009-09-02
Хөрөнгийн эрх

“Капиталын нууц” номоороо дэлхийд алдаршсан Перугийн эдийн засагч Эрнандо дэ Сото хөгжсөн болон хөгжиж байгаа орнуудын хоорондх  үндсэн бөгөөд зарчмын ялгаа нь нэгэнд нь хөрөнгөөрөө хөрөнгө капитал босгож болдог, харин нөгөөд  нь болдоггүйд оршдог гэж тайлбарлажээ.

Хөрөнгөөр хөрөнгө босгоход шаардлагатай суурь хүчин зүйл байдаг нь тухайн хөрөнгийн эрхийн  гэрчилгээ.  Энэ гэрчилгээгээр тухайн хөрөнгийн үнэлгээ,  чухам хэний өмч болохыг тодорхойлж, энэ хөрөнгийн эзэмшигчийн эрхийг тухайн орны төр засаг нь баталгаажуулсан байдаг учир тэрхүү алга дарам цаас, уг хөрөнгийг төлөөлж,  мөнгө шиг эргэлт...


2009-08-26
Швед загвар ба Монгол

Нийгэм, эдийн засгийн хөгжлийн загварууд дотроос хамгийн их анхаарал татаж ирсэн нь Шведийнх. 1870 оны өвөл өлсгөлөн хүүхдүүдэд нь зориулж лондончууд мөнгө цуглуулж байсан энэ улс 100 жилийн дотор АНУ-аас баян, хүн бүрийн хүсэл мөрөөдлийг татсан орон болжээ. Арван хүн бүрийн нэг нь цагаач энэ улс Монголоос дөрөв дахин олон хүнтэй, бас дөрөв дахин бага газартай.

Хэд хоногийн өмнө Стокгольмд болсон дэлхийн либеритари эдийн засагчдын “Монт Пелерин Нийгэмлэг”-ийн хуралд 33 орны 300 төлөөлөгч оролцож, санхүүгийн хямрал ба тэтгэмжийн орнуудын өнөөгийн байдлын тухай хэлэлцэх явцад хүлээн авагч...


2009-08-19
Хотжилтын түлхүүр

Оршин суугчдын сайхан амьдрах хүсэл эрмэлзэл, хүч чадлыг хааж боох биш, нээж чиглүүлэх, дэгжин дэвшихэд нь саад болж байгаа бүхнийг арилган чөлөөлөх замаар л хот суурин хөгждөг байтал манайд иргэдийн оролцоогүйгээр асуудлыг нь шийдэх коммунист арга, оролдлого устан үгүй болоогүй, харин ч улам бүр хүчээ авч байна.

Хорвоогийн бүх л сайн сайхныг амлан байж сонгогдсон Иргэдийн хурлын төлөөлөгчид өнгөрсөн нэг жилд юу өөрчилсөн нь бидний нүдэнд харагдахгүй байна. Хот, дүүргийн удирдлага улс төрийн намуудын найраанд хүлэгдсэн хэвээр. Улстөржсөний шагнал болгон албан тушаалын томилолт хийж, орон нутг...


2009-08-05
Барилгын салбарын хувь заяа

Барилгын салбар сэхээн амьдруулах тасагт хэвтэж байна. Галзуурсан өндөр үнэ бууж өгөхгүй, хамаг бие нь дагжин чичирч, бүх арга чаргаа хэрэглээд ч биеийн байдал илааршиж өөрчлөгдөх шинж тэмдэг мэдэгдэхгүй байсаар нэг жилийн нүүр үзэх нь.

Энэ өвчтөн хэрвээ амьсгал хураачихвал дуусаагүй 470 барилга, нэг их наяд (триллион) төгрөгөө оруулсан хөрөнгө оруулагчид, урьдчилгаа мөнгөө төлсөн 7800 айл өрх, энэ салбарт ажилладаг 78000 хүн хохирно. Төгрөгийн дуслыг яаралтай залгаад өгчих юм бол байдал хэвийн болно гэж барилгын салбарынхан амлаж, төр засгаас аврал хүсэж байна. Энэ зөв шийдвэр мөн үү?

...

Сүүлийн бичлэгүүд

. (гарчиггүй)
. Хаягдсан Туул
. Төлбөрийн даатгал
. Төр Эрүүлжих Алхам
. Оройтсон хууль
. Бонд-Далайн гарц
. Нэмэгдсэн үнэ цэнийн татвар
. Цахилгаанжуулалт
. Энгийн ба давуу
. Оюунлаг хот
. ТӨР БА АЖИЛ
. Төр ба гэр
. ГАМШГИЙН ДААТГАЛ
. Уул уурхайн хэнхэглэл
. МОНГОЛ ХҮНИЙ ГЭРЭГЭ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Jargal's blog (English)
. Facebook
. Baabar
. Youtube
. Twitter

Найзууд

Хуудас: 12 » Нийт: 13
Өмнөх | Дараагийн