Jargal's Blog
2009-08-05
Баялгийн эх сурвалж

Нэг хүн нэгэн уулын оргил өөд насан турш авирчээ. Бүх бэлтгэлээ сайтар базааж, хамаг хүч, хөрөнгөө зарцуулан байж зүтгэсээр нэгэн өдөр оройд нь хүрээд эргэн тойрноо хартал шал өөр уулан дээр гарчихсан байв гэнэ. Яагаад ийм явдал болов гэвэл тэр чиглэл, явцаа буруу багажаар хэмжсэнийх байжээ. Монголчууд бид энэ хүнтэй адилхан болох гээд байх шиг.

Нийгмийн баялгийг зөв багажаар хэмжиж, баялгийн эх сурвалжийг олж тогтоон, түүнийгээ тогтвортой хөгжүүлж, сайжруулж байх нь улс орон бүрийн гол зорилго мөн.

Нийгмийн баялгийг хэмжих хэмжилтийн нэг арга нь одоогийн засаглал төдийгүй социализмын үед ч хэ...


2009-07-28
Үерийн буруутан

Дэлхийд алдартай “Эдийн засагч” (The Economist) сэтгүүлийн дугаар бүр “Дэгжин хөгжихөд түлхэц болдог оюун ухаан (intelligence), дэвшилд саад бологч харанхуй бүдүүлгийн (ignorance) хоорондох эвлэршгүй тэмцэлд оролцохын тулд 1843 оны есдүгээр сард анх гаргав гэж эхэлдэг. Англид 166 жилийн өмнө эхэлж байсан энэ тэмцэл эдүгээ Монголын нийгэмд ид өрнөж байна. Харамсалтай нь энэхүү хүч тэнцвэргүй тэмцэлд оюун ухааны тал нь илт ялагдаж явна.

Санаа зовсон дүр эсгэгч, харанхуй бүдүүлгийг удаахан байлгах сонирхолтой цөөхөн тооны бүлэг хүмүүс улс төрийн эрх мэдлийг ээлжлэн барьж, хамтран жүжиглэж, ямар ...


2009-07-23
Төрийн дээрэм

“Улсын юм чинь, аваад бай, үнэгүй ш дээ”. Монголчуудын хэвшсэн ярианаас.

Хүнд эд баялагтай болох хоёрхон арга байдаг. Эд баялагыг эсвэл бүтээнэ, эсвэл дээрэмдэнэ. Та ямар нэг бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгоод үнэ цэнэ бүтээгээд түүнийгээ борлуулаад орлого олж болно. Энэ тохиолдолд солилцоонд орсон талуудын орлого дээшилж, улмаар нийгмийн нийт баялаг нэмэгдэнэ. Гэтэл манай хууль, журам олон хүмүүст бусдын бүтээснийг “дээрэмдэх” боломж олгодог. Энэ тохиолдолд нэгийх нь алдагдал, нөгөөгийн хожоо болж, тодорхой үнэт зүйл зөвхөн нэгээс нөгөөд шилжиж, нийгмийн баялагын нийлбэр өөрчлөгдөхгүй, харин ...


2009-07-15
Алийг нь хуваах юм бэ?

Оюутолгойн гэрээг наадмын дараа эцэслэн батлахаа Их Хурал мэдэгдлээ.Үгүй бол гэрээ хийх гадаадын этгээд нь өөрчлөгдөнө гэж хариуцсан сайд нь хэлэв. Рио Тинтокомпани Айвенхоу майнзын 30 хувийг авахаа цуцлах бололтой.

Ямар ч гэсэн “нохойн дуу” ойртжээ.

Олон жил талцан хуваагдаж, өөр өөрийн замаар баахан давхисан Монголын нийгэм хариуцлагатай сонголт хийх уулзвар дээр тулж ирсэн нь энэ. Оюу толгойн зэс, алтыг олж тогтоосон гадаадын хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулахдаа бүтээгдэхүүн, ашиг хоёрын алыг нь сонгохоо шийдэх мөч ирэв. Шинээр дугуй бүтээх гэж хэдэн жилийн нүүр үзсэн ч дэлхийн тур...


2009-07-08
Оюу толгойн онцгой 2 мэдээ

Эдийн засгийн амьдралд гарсан өнгөрөгч долоо хоногийн нэгэн чухал үйл явдал бол Засгийн газар дөрвөн сар хүлээсэн “Айвенхоу Майнзын” гэрээндээ Их хурал дахь намаас авсан зарчмын зөвшөөрөл байлаа.



Ямар ч гэсэн энэ мэдээ Нью Йоркийн бирж дээр Айвонхоу Майнз компанийн хувьцаа эзэмшигчидийн хувьд хөрөнгийх нь үнэлгээг (хувьцааны үнэ) гуравны нэгээр өсгөсөн сайхан мэдээ боллоо.



Харин Монголчууд бидний хувьд “Оюу толгой” төслийн 34 хувийг нь Засгийн газар эхлээд төлбөргүй авах, түүгээр ч байрахгүй хөрөнгө оруулагчаас урьдчилгаа авах, төлбөрөө өөрт ноогдох ашгаасаа дараа нь наад зах нь 10 жилийн ...


2009-07-02
Татварын дарамт

Хугацаанд нь төлөөгүй бол тодорхой төлбөр, алданги тооцдог татварын хууль нэг жилийн өмнө батлагдсан. Төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх торгууль ногдуулж ирсэн. Гэтэл энэ оны 7-р сарын 1 нээс алданги нэмж тооцох бөгөөд хэмжээг нь засгийн газар жил бүр тогтоож энэ ондоо бол хоногын 0.06 хувь байх гэнэ. Гэхдээ нийт алданги төлөх ёстой татварын талаас хэтрэхгүй байх заалт бас байгааг хэн ч ярьсангүй. Энэ тооцоо компьютэрийн програмд нэгэнт оруулсан учир заавал авах болно гэж татвар газрын дарга нар зурагтаар сэрэмжүүлэв.

Ямарч гэсэн татвар, торгууль, алд...


Сүүлийн бичлэгүүд

. (гарчиггүй)
. Хаягдсан Туул
. Төлбөрийн даатгал
. Төр Эрүүлжих Алхам
. Оройтсон хууль
. Бонд-Далайн гарц
. Нэмэгдсэн үнэ цэнийн татвар
. Цахилгаанжуулалт
. Энгийн ба давуу
. Оюунлаг хот
. ТӨР БА АЖИЛ
. Төр ба гэр
. ГАМШГИЙН ДААТГАЛ
. Уул уурхайн хэнхэглэл
. МОНГОЛ ХҮНИЙ ГЭРЭГЭ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Jargal's blog (English)
. Facebook
. Baabar
. Youtube
. Twitter

Найзууд

Хуудас: 13 » Нийт: 13
Өмнөх | Дараагийн