| Jargal's Blog
|
Жил бүрийн гуравдугаар сарын 18-нд Монголчууд бид цэргийн баярыг тэмдэглэдэг. Цаг үе, засаглаж байгаа үзэл суртлаасаа хамаараад янз бүрээр нэрлэдэг ч энэ бол юуны өмнө цэрэг эрийн баяр. Дайны цагт хамгийн хүнд хүчир, хэцүү бүхнийг хамгийн доод тушаалын байлдагч, цэрэг хүн биечлэн үүрдэг. Энхийн цагт ч дайн гарч магадгүй гэж арми байлгадаг учир энгийн цэрэг аль ч армийн гол цөм, нүүр царай нь болдог. Цэрэг нь ямар дүр төрхтэй, бие галбир, хувцастай байна, түүгээр тухайн армийн өнгө жавхаа, сүр хүчийг төсөөлж болно. Армийн дарга, удирдлага нар нь ямар гоё хувцас, мундир хэрэглэсэн, эсвэл хэдий хэ...
Японд очих бүр энэ ард түмний хөдөлмөрч чанарыг харж бахдах юм. Япончуудын дотоод хөдөлгөгч хүчийг ойлгох хүсэл өөрийн эрхгүй гадаадын хүн бүрт төрдөг. Эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн он жилүүдэд ч, өсөлт нь буурсан сүүлийн арваад жилд ч, энэ орон улам бүр өнгө орж, амьдралын орчноо төгс болгосоор байна. Социализмын үеийн хэллэгээр "Капитализм ялзарч байна, гэхдээ үнэр нь их сайхан юм".
Гайхамшигтай ухаалгаар зохион бүтээсэн биет зүйлүүд нь, түүний дотор дэд бүтэц, агаарын, усан болон газрын замын сүлжээ, усан хангамж болон эргэлтийн систем, дэлхийн хамгийн том хот гэхэд Токиогийн цэвэрхэн агаа...
Дэлхийн хөгжиж байгаа зарим орнуудын ард иргэд нутаг омгоороо талцан байлдаж ирсний үндсэн шалтгаан юу вэ? Энэ бол нэгэн цагт эхэлсэн чөтгөрийн тойргийн аялал. Энэ орхиж болдоггүй аялал нь тухайн оронд тодорхой үед тохиосон муу хослолоос улбаатай. Энэ бол сул засаглал, их орлогын хослол.Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод хүүхдийн томуу өвчин дэгдсэнээс үүдсэн эмнэлгийн салбарын хямрал Монголын засаглал ямар сул болохыг батлав. Төрөхийн байшингууд эмнэлгийн наад захын нөхцөлийг хангаж чадахаа больсноос түрээсийн байр луу бараг л нэгэн зэрэг нүүж, нэг орон дээр гурван хүүхэд унтах боллоо. ...
Улаанбаатар хотын оршин суугч та бид цэвэр агаараар амьсгалах эрхтэй. Яагаад гэвэл цэвэр агаар бол амьдралын хамгийн анхдагч хэрэгцээ, үндсэн нөхцөл. Бид хотын .агаар цэвэр, эрүүл мэндэд хор хохирол учруулахгүй гэж найдах эрхтэй. Үгүй гэж үү?
Харамсалтай нь бидэнд энэхүү эрхээ эдлэх боломж мөн ч хол байна даа. Бид өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн хүйтэн нийслэл, хамгийн бохир агаартай хотод амьсгалах гэж ядаж, уснаас гаргаад хаячихсан загас мэт ангалзаж байна.
Байхгүй юмны яамтай улс гэдэг шиг Улаанбаатар хотод нэг жилийн өмнө Агаарын чанарын алба бий болгосон. Тэд анхны жилийн ажлын тайланг...
2010-02-19
Их өрийн чимээ
Өнгөрсөн долоо хоногт Монголын эдийн засгийн анхдугаар чуулган болж өндөрлөв. Швейцарын Давост 40 дэх удаагаа болсон дэлхийн эдийн засгийн чуулганы адил нийтийг хамарсан гол гол асуудлуудаар олон нийтийн үзэл бодолд нөлөөлөгч хүмүүсийн үг, ярианаас ойрын хугацаанд өрнөх үйл явдлуудын өнгө төрхийг төсөөлөхөд энэ арга хэмжээний ач холбогдол оршдог. Олон чухал сэдэв, санал бодлоос ганцыг нь дурдахад Давос болон Улаанбаатарт гарсан төсөөтэй нэг дуулиан бол Засгийн газрын өрийн асуудал байлаа. Давосын эдийн засгийн форумын үеэр Грек, Испани зэрэг орны засгийн газруудын төсвийн алдагдал асар...
Алдарт эдийн засагч Эрнандо де Сото Монгол улсад айлчилж байгаа энэ өдөр түүний “Капиталын нууц” номын хөрөнгийг капитал болгох санаан дээр тулгуурлан хэдэн жилийн өмнө дэвшүүлж байсан нэгэн саналыг та бүхэнд танилцуулж байна. Бидний олон нөхөд Монголын Иргэний холбоог байгуулж улс төр, нийгмийн тогтолцоонд олон өөрчлөлт хийхийг санал болгож байсны нэг нь энэ болно. Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцны хорооллоор солих дараах зургаан алхам нь өнөөдөр улам бүр шаардлагатай болж байна. Иргэдийн газрыг хөрөнгө болгон баталгаажуулах, өөрийн өрийн бичиг гаргаж, иргэдтэйгээ хамтран энэ зори...
2010-02-03
Тоглоомын банк
Хүү минь амьдралд хамгийн чухал зүйл бол мөнгө биш, харин түүний хэмжээ нь” гэж кавказ гаралтай аав хүүдээ сургаж байна гэнэ. Эдийн засагт ч гэсэн энэ үнэн үг. Аль ч улсын эдийн засагт байгаа мөнгөний хэмжээг хоёр хэрэгслээр удирддаг. Тэр хэрэгслүүдийн нэг нь төсвийн бодлого, нөгөөх нь мөнгөний бодлого. Төсвийн бодлогыг Засгийн газар улсын төсвөөрөө дамжуулан хэрэгжүүлдэг. Хувь хүний орлогоос, аж ахуйн нэгжийн ашгаас, үл хөдлөх хөрөнгийн татвараас, архи тамхины тусгай татвараас гэх мэт олон эх үүсвэрээс төсвийн орлогоо бүрдүүлж, нийтийн хэрэгцээний үйлчилгээ явуулж, өөрийнхөө үйл ажиллагаанд...
Байгалийн зуд, хариуцлагын зудтай хавсарсан давхар зудтай хүндхэн долоо хоног өнгөрлөө Байгалийн зуд үргэлжилж бүх нутгаар цасан бүрхүүл тогтон, хүйтний эрч улам бүр чангарсаар дөчин хэм давлаа. Нийт малын нэг сая нь өлбөрөн үхэж, бүх нутгаар өвс тэжээл хүрэлцэхгүй болж, олон газар зам даваа цасанд дарагдаж, хүч туслалцаа хүргэх аргагүй боллоо. Улаанбаатарт байгаа орон нутгийн зөвлөлүүд хандивын арга хэмжээ зохиож, хөрөнгө мөнгө цуглуулан идэвхтэй ажиллаж байна. Харин аймаг, сумд өөрсдөө өвс, тэжээлийн нөөцөө аль зэрэг бүрдүүлсэн, хэн нь яаж өвөлд бэлдсэн тухай мэдээлэл гарахгүй байна. Зуд х...
|
|
Сүүлийн бичлэгүүд
. (гарчиггүй)
. Хаягдсан Туул
. Төлбөрийн даатгал
. Төр Эрүүлжих Алхам
. Оройтсон хууль
. Бонд-Далайн гарц
. Нэмэгдсэн үнэ цэнийн татвар
. Цахилгаанжуулалт
. Энгийн ба давуу
. Оюунлаг хот
. ТӨР БА АЖИЛ
. Төр ба гэр
. ГАМШГИЙН ДААТГАЛ
. Уул уурхайн хэнхэглэл
. МОНГОЛ ХҮНИЙ ГЭРЭГЭ
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Jargal's blog (English) . Facebook . Baabar . Youtube . Twitter
Найзууд
Хуудас:
9 » Нийт: 13
Өмнөх | Дараагийн
|