Jargal's Blog
2010-10-27
Унтах эрх
Өнөөдөр сонин
2010.10.27

Улаанбаатар хотын иргэдийн хувьд алдчихсан олон юмны нэг нь энэ. Цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн бусад хөрөнгө, эрүүл агаар, явган хүний замын адил унтах эрхийг маань хүртэл төр засгийн түшээд хуйвалдаад авчих юм. Хотын дуу чимээ өдрийн цагт ямар их байгааг та бид тэр бүр ярихаа больж, үндсэндээ дасчихжээ.

Харин шөнө дундаас хойш үргэлжлэх барилгын ажил, алхны дуу, машины дохио, аль нэг давхарт засвар хийж ханаа цөм цохих чимээ улам бүр ихэсч, тэр хэрээр хэчнээн олон хүн унтаж амрахгүй байгааг ярих шаардлага их боллоо. Хананд чинь тулгаад байшинг...


2010-10-20
Хуурамч эм

Өнөөдөр сонин
2010.10.20


“Монголчууд хоолондоо хорддог байсан бол эмэнд хордож байна” Эрүүл мэндийн сайд С.Ламбаа (Өнөөдөр сонин. 2010.09.27. C3 нүүр)

Тиймээ сайд аа. Иргэд бид хуурамч эм хэрэглэж, хордож байгаагаа танаар хэлүүлэлтгүй мэдэж байна. Хуурамч эм хэрэглэсэн учир өвчнийг нь эдгээж чадалгүй, хайртай хүнээ алдсан хүмүүс үүнийг бүр сайн мэдэж байна.

Асуудлын гол нь яагаад эмийн сангууд чинь хуурамч эм зараад байгаа, эрхэм Та эрүүл мэндийн эрх мэдэл бүхий сайдын хувьд энэ гэмт хэргийг таслан зогсоохын төлөө юу хийж байгааг л Монголын иргэд асууж байна. "Эмийн хяналтыг Мэргэжлийн ...


2010-10-13
Шуурганаар төөрөгсөд
 Өнөөдөр сонин
2010.10.13


Манай төр засаг үргэлж л үйл явдлаас хоцорч, гал унтраах хэлбэрээр ажиллах юм. Дандаа л шуурганд уруудах болохоор төөрч яваа хүн юуг ч бодож төлөвлөх билээ дээ. Бүх хүн амынх нь 40 хувь буюу 1.1 сая хүн хөдөлмөрлөх боломжтой ч, тэднээс 140 мянга нь гадаадад гарчихсан, 200 мянга нь ажилгүй, дөнгөж тавны нэг нь ажил идэвхтэй хайж, үлдсэн нь зөвхөн ца лингаараа амьдарч байгааг Засгийн газар өнгөрсөн долоо хоногт гэнэт анзаар сан бололтой. Анзаараад гийгүүлж байгаа нь нэгд үгээрт гадаадад өөрийн иргэдээ, гадаадын иргэдийг Монголд ажиллуулах хууль гаргах, хоёрдугаарт “хөдөлм...


2010-10-06
Хамарсан өсөлт

Өнөөдөр сонин

2010.10.06

Улс орны эдийн засгийн өсөлт, амжилтыг дотоодын нийт бүтээгдэхүүнээр хэмжих нь шаардлага хангахаа больсон тухай эдийн засагчид сүүлийн үед ярих болсон бөгөөд түүний оронд “Inclusive growth” буюу “хамарсан өсөлт” гэдэг хэмжээсийг хэрэглэх саналыг япончууд анх гаргасан билээ. Харин Хятад улс энэхүү хамарсан өсөлтийг хөгжлийнхөө гол хэмжээс болгох тухайгаа Ерөнхийлөгч нь өнгөрсөн долоо хоногт Бээжинд болсон Ази, Номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) орнуудын Хүний нөөц хариуцсан сайд нарын уулзалт дээр зарлав.

Хамарсан өсөлт гэдэгт эдийн засгийн өсөлтийн үр ш...


2010-09-29
Ниргэсэн хойно нь

 Өнөөдөр сонин
2010.09.29

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга саяхан Орхон гол маш их бохирдсон болохыг гэнэт “тогтоож”, буруутай этгээ - дүүдийг “илрүүлсэн” тухайгаа хэвлэл мэдээллээр зарлав. “Алтан дорнод Монгол”, “Монгол газар” зэрэг хэд хэдэн компаниуд Орхон голд цутгадаг Өл, Шийрт, Улаан чулуут, Өлзийт голуудын хөндийгөөр алтыг нь аваад авдрыг нь бохирдуулан хаясан бөгөөд байгалийг нөхөн сэргээх, наад зах нь хаягдлын далангаа янзалж усны бохирдлыг зогсоох талаар ямар ч арга хэмжээ аваагүй юм байна. Тиймээс эдгээр арав гаруй компаниудын аж ахуйн үйл ажиллагааны эрхийг цуцлах гэнэ.

Улмаар...


2010-09-22
Хорт утааны багаа өмс

Өнөөдөр сонин
2010.09.22

Иргэд ээ, хорт утааны багаа өмсөх цаг ирлээ. Энэ өвлөөс эхлээд нийслэлийн бүх насны иргэд нас, хүйс, нийгмийн байдал, албан тушаал харгалзахгүйгээр хорт утааны баг авч өмсөхийг зөвлөж байна. Хотын иргэн бүр энэ жил 183 кг хорыг агаараар дамжуулан идэх гэж байна. Үргэлж худлаа ярьж байдаг хотын болон төр, засгийн удирдлагууд харин бусдаас ялгагдахын тулд багаа талбайн нөгөө талд орших дэлхийн алдартай нэрийн дэлгүүрүүдэд захиалан авсан нь дээр. Харин гамшгийн голомтод байгаа гэр хорооллын 700.000 иргэд нүүрс болон дугуйн резин ээлжлэн шатааж хонож буй учир хорт утааны ...


2010-09-15
Анаконда

Өнөөдөр сонин
2010.09.15

Амазон мөрний шугуйг эзэгнэх тав зургаан метр урт, зуу шахуу кило жинтэй аварга могойн нэр Анаконда. Тэр олзоо дайрч унагаад, урт биеэрээ ороож, аажмаар биеэ чивчлэн чангалсаар амьсгааг нь хааж, боомилж алдаг. Монголд аль хэдийнэ “идээшиж”, улс орны удирдлага, засаг лалын бараг бүх эрхтэн дархтаныг ороож байгаа Анаконда бол авлига. Энэ аймшигт авлига гээч юм юу болох, хаанаас, яа гаад гарч ирсэн, ямар үр дагавартай, яаж түүнээс хамгаалах тухай иргэд сайн мэдэж, бүрэн ойлгох шаардлага өөрийн эрхгүй гарч байна.

Aвлига гэдгийг “бусдын итгэж хүлээлгэсэн эрх мэдлийг ...


2010-09-08
Үйлдвэржих замд
  

Өнөөдөр сонин

2010.09.08

Нэрт эдийн засагч Жэфри Загс улс орнуудын эдийн засгийн хөгжлийг дөрвөн шатанд буюу зах зээлжихийн өмнөх, зах зээлжих, үйлдвэржих болон мэдлэгт тулгуурласан эдийн засаг гэж ангилдаг. Зах зээлжихийн өмнөх шатанд хот, хөдөөгийн хүмүүс бараагаа солилцон хөдөлмөрийн хуваарилалт үүсэн бүрддэг. Энэ солилцоонд хөдөөгийн бүх хүмүүс оролцдог болчихвол эдийн засаг зах зээлжсэн гэх. Дэд бүтэц бий болоогүй, эсвэл иргэний дайн зэрэг янз бүрийн шалтгаанаар зарим орон бүрэн зах зээлжиж чаддаггүй. Хөгжиж буй ихэнх орон бүрэн зах зээлжиж, үйлдвэржих шатанд ороод явж байна. Үйлдвэржилт ...


Сүүлийн бичлэгүүд

. (гарчиггүй)
. Хаягдсан Туул
. Төлбөрийн даатгал
. Төр Эрүүлжих Алхам
. Оройтсон хууль
. Бонд-Далайн гарц
. Нэмэгдсэн үнэ цэнийн татвар
. Цахилгаанжуулалт
. Энгийн ба давуу
. Оюунлаг хот
. ТӨР БА АЖИЛ
. Төр ба гэр
. ГАМШГИЙН ДААТГАЛ
. Уул уурхайн хэнхэглэл
. МОНГОЛ ХҮНИЙ ГЭРЭГЭ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Jargal's blog (English)
. Facebook
. Baabar
. Youtube
. Twitter

Найзууд

Хуудас: 5 » Нийт: 13
Өмнөх | Дараагийн