Jargal's Blog
2010-12-22
ОДИТУС
Өнөөдөр сонин
2010.12.22

 Аuditus -латинаар сонсох гэсэн үг. Харин англи хэл дээр аuditing буюу шалгах, хянах гэсэн утгаар илүү хэвшиж, хувийн өмчийн харилцаа өндөр хөгжсөн орнуудад менежментийн тодорхой арга хэрэгсэл болсон юм. Аливаа эд хөрөнгийг эзэмшигч нь түүнийг эдлэн хэрэглэгчээс ангид байгаа тохиолдолд тухайн эд хөрөнгийн ашиглалтыг гуравдагч этгээдээр хянуулан шалгуулсны дараа үнэлэлт дүгнэлт өгдөг харилцааны соёл гэж хэлж болно.

Монгол Улсад хувийн өмчийн харилцаа хөгжихийн хэрээр аж ахуйн газруудад санхүүгийн болон үйл ажиллагааны хяналт хийх шаардлага, дотоодын болон гуравдагч этгээди...


2010-12-15
ТОМСОН ИНФЛЯЦ
Өнөөдөр сонин
2010.12.15 

 Улс орны үндэсний мөнгөөр гадаадын мөнгийг худалдаж авах чадвар сайжирвал тухайн мөнгийг чангарч байна гэдэг. 2010 оны нэгдүгээр сарын 12-нд 1470 төгрөгөөр нэг америк доллар авч байсан бол яг 11 сарын дараа 1211 төгрөгөөр авах болж, төгрөг 20 хувиар чангарчээ.

Гэтэл инфляц эхний 11 сарын байдлаар 11 хувиар өссөн буюу тодорхой хэмжээний мөнгөөр худалдаж авах барааны тоо багасч, мөнгө 11 хувиар үнэгүйджээ. Уг нь мөнгө нь чөлөөтэй хөрвөдөг оронд гадаадын мөнгө авах, бараа авах хоёрын үнийн өөрчлөлт нэг зүгт хөдөлж, тодорхой төгрөгөөр улам их бараа авах баймаар. Жишээлбэл, ...


2010-12-08
АРМЕЙН МУРУЙ
Өнөөдөр сонин
2010.12.08




Mанай улсын 2011 оны төсөв нэн шинэ үеийн буюу капиталист хөгжлийн түүхэндээ гурван ч удаагийн дээд амжилт тогтоож батлагдлаа. Нэгдүгээрт 4.0 их наяд төгрөг буюу Монгол Улсын хамгийн том төсөв болов. Дараа нь, энэ бол эдийн засагтайгаа харьцуулахад ч хамгийн данхар төсөв буюу ДНБ-ий хагасаас их.

Гуравдугаарт энэхүү төсвийн алдагдал нь эдийн засгийн аравны нэгтэй анх удаагаа тэнцэх болно. Тус бүрийг нь энгийн хэлээр задалж үзье. Түү - хэнд байгаагүй том төсөв нэг талаас эдийн зас - гийн үсрэнгүй хөгжлийн эхлэлийг харуулж бай - гаа хэрэг. Нөгөө талаасаа 4.0 их наяд төгрө ги...


2010-12-01
Аялагчид
Өнөөдөр сонин
2010.12.01


Засаг захиргааны хамгийн эрхэм зүйл бол түүний шударга үйл, ам ажлын нэгдэлд иргэд нь итгэх. Харамсалтай нь ийм итгэл бол Монголд нэн ховордсон зүйлийн нэг. Хууль журам нь эрх мэдэл, эд хөрөнгөтэйд нь биш, эгэл жирийн иргэдэд нь үйлчилдэг манайх шиг улсад хэн ч төр засагтаа итгэх билээ.

Үе үеийн хууль тогтоогч Их хурлын гишүүд, хуулийг хэрэгжүүлэгч Засгийн газрын гишүүд, яам агентлагийн дарга нар, хуулийг мөрдүүлэх ёстой шүүх, цагдаагийн удирдлагууд өөрсдөө Монгол Улсын хуулийг хамгийн томоор зөрчиж байгаа гэвэл та гайхах уу? Дархан цаазат Богд хан уулан дахь Зайсан, Нүхт...


2010-11-24
Самурай
 Өнөөдөр сонин
2010.11.24

Ерөнхийлөгч Элбэгдорж Япон улсад айлчлав. Япон, Монголын харилцаа төр засгийн түвшинд улам бүр бэхжин өр гөжиж, Япон улс Монголын хөгжилд ихээхэн тусламж олон жил үзүүлж ирсэн юм. Тэд биднийг гал алдах шахаж байхад цахилгаан станцыг нь засч, нүүрсээ олборлох хөрөнгө хүчгүй болж байхад эргэлтийн хөрөнгө өгч, нийслэл хотын нийтийн тээвэр зогсох гэж байсан өвөл 50 автобус явуулж, улс орон даяар ерөнхий боловсролын олон арван шинэ сургууль барьж өглөө. Удалгүй урт хугацааны зээлээр онгоцны буудал барих гэж байна.

Энэ бүхэнтэй цуг хэрэглээний шинэ соёл ирж байна. Харин Японы ...


2010-11-17
Ардчилагдсан авлига
 Өнөөдөр сонин
2010.11.17

Капиталист нийгмийн эдийн засгийн суурь болсон хөрөнгийн хуримтлал Монголд явагдаж байна. Улс оронд томоохон хөрөнгө аль нэг тодорхой компаниудын гарт төвлөрч байж л хөгжлийн төслүүдэд дорвитой хөрөнгө оруулалт хийгдэнэ.

Төрийн үүрэг бол хувийн хэвшлийн компаниуд шудрага өрсөлдөөний үр дүнд ялгаран гарч ирэх нөхцөлийг бүрдүүлэх, нөгөө талаас дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг татвар, бусад хураамжийн мөнгөөр хийх үүрэгтэй.

Гэтэл өнөөгийн Монгол Улсад дээрх үүргээ биелүүлэхийн оронд төр өөрөө бүлэг хүмүүсийн хөлжиж баяжих зэвсэг болж, улмаар бизнесийн жам ёс, хэвийн үйл ажилла...


2010-11-10
Эрүүл барилга
 Өнөөдөр сонин
2010.11.10

Амьдарч байгаа барилгынх нь барилгын материал иргэдийн эрүүл мэндэд яаж нөлөөлж байгааг судалж тогтоогоод, хүний биед хортой материалаар хийсэн бол нурааж, шинээр барих хүртэл арга хэмжээ авсаар олон жилийн нүүр үзэж байна.

Тодорхой материалуудыг барилгад ашиглахгүй байх хууль журам гарч, түүнийг зөрчсөн хэнийг ч болов мартахгүй болтол торгодог. Гэхдээ энэ бүхэн Монголд биш, гадаадын орнуудад болж байгаа хэрэг. Манайд бол барилгын материалын эрүүл мэндийн нөлөөний тухай алдаг оног дуу чимээ гарч, ганц хоёр тогтоол журам гаргадаг боловч бусад хууль дүрмийн адил “гурав хон...


2010-11-03
Халуурсан эдийн засаг
Өнөөдөр сонин
2010.11.03

Сүүлийн арван жилд банкны зээлийн хүү жил бүр бараг хоёр хувиар буурч, харин хадгаламжийн хүү бараг нэг төвшинд тогтчихсон учир тэдгээрийн хоорондын зай ойртох тутам эдийн засаг мөнгөөр сэлбэгдэх нь ховордож, халуурч байна.

Уг нь бол хэвийн, эрүүл эдийн засагт энэ хоёр хүү ерөнхийдөө хамтдаа өөрчлөгдөх ёстой. Тогтвортой байгаа хадгаламжийн хүүгийн шалан дээр зогсож, улам бүр доошилж байгаа зээлийн хүүгийн дээвэрт даруулан шахуулж, амьдрах орон зай нь улам бүр давчуурч буй банкны салбар хамгийн ихээр халууран, чичирч байна. Монголд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн тоо 65 мян...


Сүүлийн бичлэгүүд

. (гарчиггүй)
. Хаягдсан Туул
. Төлбөрийн даатгал
. Төр Эрүүлжих Алхам
. Оройтсон хууль
. Бонд-Далайн гарц
. Нэмэгдсэн үнэ цэнийн татвар
. Цахилгаанжуулалт
. Энгийн ба давуу
. Оюунлаг хот
. ТӨР БА АЖИЛ
. Төр ба гэр
. ГАМШГИЙН ДААТГАЛ
. Уул уурхайн хэнхэглэл
. МОНГОЛ ХҮНИЙ ГЭРЭГЭ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Jargal's blog (English)
. Facebook
. Baabar
. Youtube
. Twitter

Найзууд

Хуудас: 4 » Нийт: 13
Өмнөх | Дараагийн