Jargal's Blog
2010-07-07
Монголын АРХИДАЛТ

Өнөөдөр сонин
2010.07.07


Монголчууд бид архийг далай шиг үйлдвэрлэж түүндээ өөрсдөө живж байна. Насанд хүрсэн монгол хүн бүр гурван литр цэвэр спирт /үйлдвэрлэсэн болон хилээр оруулж ирсэн бүх архи, шар айраг, болон дарсыг цэвэр спиртэнд шилжүүлсэн тоо жил бүр хэрэглэж байна.

Архины үйлдвэрлэл, худалдаа үлэмж өсч, Монголын Төрийн сан архины тусгай татвараар баяжиж байна. Бид төрсөн өдөр, гэрийн болон одонгийн найр, хонхны баяр, эцэс төгсгөлгүй цэнгээн наадам, дээр нь нэмэгдээд дэлхийн болон олимпийн тэмцээнүүд, ялангуяа энэ өдрүүдэд болж байгаа хөлбөмбөгийн тэмцээнийг архи, пиво уухгүйгээр төсөөлж чадахгүй болжээ. Архи, шар айраг үйлдвэрлэгчид үнэхээр ч хичээж байна.

Ресторанаасаа арав дахин олон суудалтай задгай асар дэргэдээ барьж чадаагүй хоолны газар алга болжээ. Хажуугаар нь хүүхдийн мөнгө гэдэг нь олон айлын хувьд архины мөнгө болж байна. Монголчуудын хавтгай архидалтын үр дүнд үр удам нь эмгэг согогтой гарч байна.

Саяхан Шаргалжуут яваад ирсэн нөхөр нуруу нугасны сааталтай олон зуун хүүхдүүдийг эх эцэг нь тэргэнцэр дээр нь түрэн рашаанд оруулж байгааг ярьлаа. Гэтэл ноднин бол үүнээс гурав дахин олон хүүхэд ирсэн гэнэ. Ер нь монголойдууд төрлийн шар арьстнуудад архийг бүрэн задлаж боловсруулах фермэнт цагаан арьстантай харьцуулахад байдаггүй бөгөөд бид хурдан согтож, илүү гүн хорддог.

Оросын умардын шар арьстан, жижиг үндэстнүүд, чукча, коряки, ненец, Америкийн индианчууд нар бидний адилаар архинд хавтгайгаар орж, гүн гүнзгийн хордож иржээ. Энэ архидалт мансуурлын нийгмийн шалтгаан гэж байна уу? Энэ тухай бид хэлэлцэх цаг нэгэнт болжээ. Нийгэмд тодорхой зорилгогүй хүмүүс олон болж байна. Ихэнх хүмүүсийн зорилго өөрсдийнх нь жинхэнэ боломжоос хамаагүй доогуур байна. Нийгмийн үлгэр дууриал болохуйц загвар хүн бараг алга. Амьдралдаа том зорилт тавиад, өөрийгөө ялж амжилтанд хүрсэн монголчуудынхаа тухай иргэд мэдэхгүй байна.

Хэвлэл мэдээлэл энэ тухай бараг бичихгүй байна. Том албан тушаалаа ашиглаагүй, аль нэг даргын нэр нөлөөг худалдаж аваагүй, өөрийн авъяас чадвараараа өндөр амжилтанд хүрсэн хүн бараг алга. Хүмүүст маргаашдаа итгэх итгэл бага байна. Хөдөлмөрийн үнэлгээ хэт доогуур, жоохон цалингын бараг тал хувийг улсын нэрээр хурааж авсан төр дэндүү том, дарга удирдлага нь хар амиа л бодож, нийтийн хөрөнгийг ил далд хумсалж байна. Тэгээд ч бид залхуу байна.

Монголчууд бид хүүхдүүдээ архигүй орчинд хүмүүжүүлэх шаардлагатай байна. Ер нь хүмүүст архинаас өөр сонголт бий болгох цаг болжээ. Хүний хөгжлийн сангаас биеийн тамир хийж байгаа бол зардлыг нь дааж болох юм. Биеийн тамираар хичээллэх боломжийг хүн бүрт олгож эрүүл амьдрах хэв загварыг бүх давхаргад нэвтрүүлэх шаардлагатай болжээ. Энэ бүхнийг нийгмээрээ хэлэлцэж холбогдох арга хэмжээг яаралтай авч архидалтаа багасгахгүй бол Монголчууд бид энэ том орноо эзэгнэн амьдарч чадахгүйд хүрч байна. “Ариун газар эзэнгүй байдаггүй” шүү дээ.


Comments

2010-09-20 -

Бичсэн: upshot_gp

тийм шүү. таны зөв..Архидалт монгол оронд арай л дэндүү байнадаа..Ер энэ их архидалт социализмийн үед бүр их байсан гэсэн...ойлгомжтой хэлбэл оросын бүрэлдэхүүнд байсан орнуудыг дэлхийдэх архидалтын түвшингээр жагсаавал урдуур орох байх гэсэн үг.1д орос гэх мэтүүнд тува

. Шууд холбоос


2010-08-04 -

Бичсэн: bagaa (зочин)

Ene bol uneheer bidnii tolgoinii ovchin bolood baina. Yamaar ch yum dee? Buur ohid, huuhnuud hurtel arhidaad deer ni yajiitlaa tamhi zuuchihsan baina. Ene bol manai niigmiin unen nuur tsarai. Ard tumnee zavgui bailgaval arai baga uuh baihdaa.

. Шууд холбоос


2010-07-07 -

Бичсэн: xvv

Төрд, дээр байгаа хүмүүст буруу өгөөд суухгүймсан гэж хичнээн бодлоо ч үнэхээр тэвчихгүй юм даа..
Ядаж байхад л гудамжиндаа хиймэл зүлэг гээд хачин заваан юм нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг шиг тавичихсан. Нэг л их мөнгөөр авсан хийсэн нэртэй... За нээрээ заримдаа буу байдаг бол буудаад буудаад хаячихмаар санагдах юм. Ялгаагүй л хүмүүс гарч ирэх байх л даа. Үнэхээр гомдмоор л байх уйлах уйлах уйлах

. Шууд холбоос


Сүүлийн бичлэгүүд

. (гарчиггүй)
. Хаягдсан Туул
. Төлбөрийн даатгал
. Төр Эрүүлжих Алхам
. Оройтсон хууль
. Бонд-Далайн гарц
. Нэмэгдсэн үнэ цэнийн татвар
. Цахилгаанжуулалт
. Энгийн ба давуу
. Оюунлаг хот
. ТӨР БА АЖИЛ
. Төр ба гэр
. ГАМШГИЙН ДААТГАЛ
. Уул уурхайн хэнхэглэл
. МОНГОЛ ХҮНИЙ ГЭРЭГЭ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Jargal's blog (English)
. Facebook
. Baabar
. Youtube
. Twitter

Найзууд

Бичлэг: 48 » Нийт: 102
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax