Jargal's Blog
|
Миний блогт зочилсон танд их баярлалаа. Би одоо энэ блогоо өөрийн web site руу шилжүүлж байгааг уламжилж байна. www.jargaldefacto.com
Өнөөдөр сонин 2011.06.01
Дэлхийн бараг бүх хот аль нэг голын эрэг сав газарт үүссэн байдаг.Дэлхийн бараг бүх хот аль нэг голын эрэг сав газарт үүссэн байда. Улаанбаатар ч гучаад жилийн өмнө Сэлбэ, Дунд, Улиастай болон Туулын гэх мэт гурав, дөрвөн голтой байсан. Тэд ээлжлэн нүд аньсаар Туул гол л тунаж үлджээ. Үлдсэн ч гэж дээ, удалгүй бас л алга болох гэж байна. Хэд хэдэн газраа тасарч, загас жараахай нь хатаж үхдэг болсоор арваад жил боллоо. Улаанбаатрын иргэд бид ч тэдний араас л явж байна. Туул гол яагаад ийм болж байгааг уг нь тогтоочихсон.
Туул голыг тасалдуулж, бохирдуулж байгаа олон эх үүс...
2011-05-25
Төлбөрийн даатгал
Тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн зам тээврийн осол гаргаж, өрөөлийн (гуравдагч этгээдийн) амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулсан бол ямар ч тохиолдолд түүнийг төлж барагдуулах ёстой. Жолоочийн өмнөөс өөр хэн ч төлөх ёсгүй. Энэ бол ардчилсан нийгэмд заавал байх ёстой харилцаа бөгөөд холбогдох хуулийг баталж, ягштал мөрдүүлэх нь төрийн үндсэн үүргийн нэг. Төр угаасаа иргэдийн эрх, эд хөрөнгө, аюулгүй байдлыг хамгаалах гуравхан үүрэгтэй. Энэ үүргээ хэрэв боломжтой бол хувийн хэвшлийнхээр хийлгүүлж, боломжгүй бол Засгийн газраар хийлгэх ёстой. Учир нь Засгийн газар аль ч а...
2011-05-18
Төр Эрүүлжих Алхам
Монголын улс төрийн амьдралд өрнөж эхлээд байгаа үйл явдал манай нийгэмд ардчиллын үзэл баримтлал засаглалын гүнд нэвтрэн орж, улмаар нийтийн засаглалыг боловсронгуй болгоход бодитой нэмэр оруулах боломж өгч байна. Төрийн эрхийг бараг 90 жил барьж ирсэн улс төрийн намын удирдлага доторх зөрчил ил гарч, улс төрийн хүчний хувьд задран салж эхэллээ. Энэ бол ашиг сонирхлын тодорхой бүлэглэлийн эрт орой хэзээ нэгэн цагт гарах ёстой байсан зүй ёсны задралын эхлэл. Яагаад гэвэл улс төрийн аль нэг нам тодорхой үзэл санаа, үзэл баримтлал, түүнийг илэрхийлсэн үзэл суртал дээр суурилж байж үндсэн үйл аж...
2011-05-11
Оройтсон хууль
Ардчилсан нийгмийн хэвийн үйл ажиллагааны суурь нөхцөл нь төр, зас гийн буюу нийтийн сайн засаглал. Ард чилал хөгжиж бэхжсэн ор нуудад сайн засаглалын тухай тодорхой хууль, журам байдаг бөгөөд тэдгээрийг төр, засагт ажиллаж буй хүн бүр бүх шатанд үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгож хэвшжээ. Сайн засаглалын ил тод байх, тайлагнадаг байх, үнэн байх, өөрөө холбогдоогүй байх дөрвөн суурь зарчмын дотроос өөрөө холбогдохгүй байх (be impartial) шаардлагыг эдүгээ манай улсын төр, засгийн төвшинд хамгийн илтээр үл тоомсорлож ирлээ. Хэдхэн жишээ хар даа.Хувьдаа их, дээд сургуультай, эсвэл аль нэг и...
2011-05-04
Бонд-Далайн гарц
Монгол газар зүйн хувьд далайд гарцгүй ч санхүүгийн хувьд бол далайд гарцтай улс. Олон улсын санхүүгийн далайд чөлөөтэй хөвөхийн тулд бусад улс орны тогтоосон ёс жаягийг дагах учиртай. Эдүгээ бид бяцхан цөөрөмдөө бяцхан завиараа их усанд аялах бэлтгэлээ хийж байна. Засгийн газар нь бондоо олон улсын зах зээл дээр гаргах нь тухайн орон хөлөг онгоцоо том далайд гаргаж байгаатай адил хэрэг. Аль нэг улсын Засгийн газар 10-30 жилээр хугацаатай өрийн бичгээ гадаадын зах зээлд гаргахыг бие даасан улсын өр (sovereign bond) гэдэг. Хувь хүн биш, хувийн компани биш, өөрөө татвар цуглу...
2011-04-27
Нэмэгдсэн үнэ цэнийн татвар
Нэмэгдсэн өртгийн албан татварыг (НӨАТ буюу бас НӨТ) 60 гаруй жилийн өмнө Францад болон бусад орнуудад, 1998 оноос Монголд худалдааны татварыг орлуулан хэрэгжүүлж байна. Энэхүү татварыг өнөөг хүртэл монголчууд бүрэн утгаар нь ойлгож, ашиглаж дадахгүй байгаа учир нийгэм, эдийн засагт бодит үр ашгаасаа илүүтэй саад тотгор, үл ойлголцол төрүүлж байна. Төр засгийн хүрээнд энэ татварыг зогсоож, худалдааны татвартаа буцаж орох хүртэл яриа өрнөж байна. Энэ татварын мөн чанар юу болох, яагаад ийм байдалд хүрсэн, цаашид яах нь зөв болох тухай ярилцах цаг болжээ.Төр засаг нь хүний эрх, хөрөнгө, аюулгүй...
2011-04-20
Цахилгаанжуулалт
Өнөөлөр сонин 2011.04.20
Улс орны хөгжлийн суурь бол цахилгаан эрчим хүч. Лениний алдарт үгийг “Ардчилсан төр дээр улс орны бүрэн цахилгаанжуулалтыг нэмбэл хөрөнгөтөн улс болно” гэж зассан ч буруудахгүй. Гэтэл XXI зуун гарчихаад байхад Монголын хүн амын 30 хувь нь цахилгаантай холбогдоогүйн учир юу вэ? Яагаад нийслэлийн захын хорооллуудад иргэд лаатайгаа л амьдарсаар байна вэ? Яавал улс орноо бүрэн цахилгаанжуулах вэ? Эрчим хүч хүрэлцэхгүй байгаа нь бодит ба бодит бус шалтгаантай.
Гурван сая хүрэхгүй хүн амтай, ийм том газар нутагтай манайх шиг орны өнцөг булан бүрт цахилгаан эрчим хүч хүргэх, за...
|
|
Сүүлийн бичлэгүүд
. (гарчиггүй)
. Хаягдсан Туул
. Төлбөрийн даатгал
. Төр Эрүүлжих Алхам
. Оройтсон хууль
. Бонд-Далайн гарц
. Нэмэгдсэн үнэ цэнийн татвар
. Цахилгаанжуулалт
. Энгийн ба давуу
. Оюунлаг хот
. ТӨР БА АЖИЛ
. Төр ба гэр
. ГАМШГИЙН ДААТГАЛ
. Уул уурхайн хэнхэглэл
. МОНГОЛ ХҮНИЙ ГЭРЭГЭ
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Jargal's blog (English) . Facebook . Baabar . Youtube . Twitter
Найзууд
Хуудас:
1 » Нийт: 13
Өмнөх | Дараагийн
|