Jargal's Blog
2011-02-16
Гуульчид
Өнөөдөр сонин
2011.0216

Их хурлын гишүүд юу хийсэн гэж завсарлаж байнаа гэж нэгэн сэтгүүлч асуусантай олон иргэд санал нийлж байна. Тэд бүтэн өвөлжин хуралдаж 150 хууль баталж, өөрчлөлт оруулсан гэж сүржигнэсэн ч чуулганаа хаах өдөр тэдгээрийн 30-ыг нь бөөндөж орхив. Хууль яагаад гууль болдгийн нэг шалтгаан нь хавар намрын чуулган завсарлахын өмнөх өдрийн бөөндөлт.

Их хурлын гишүүдийн гол ажил бол хууль боловсруулж, батлах билээ. Өөрийнх нь ашиг сонирхлоос хол бол үндсэн ажилдаа эрхэм гишүүд хөндий ханддаг, хуралдаа ч ирдэггүй учир тэдний ажлын чанар үнэхээр сул. Гишүүд үргэлж өөрчлөлт, засвар хи...

2011-02-09
АМЛАЛТЫН ӨРТӨГ

Өнөөдөр сонин
2011.02.09


Төрийн эрх барьж байгаа хоёр нам сүүлчийн сонгуульд оролцохдоо нэг нь 1.5 сая төгрөг, нөгөөх нь 1000 доллар хүн бүрт өгнө гэж амласан учир хамгийн их санал авч, хамтран засгийн эрхэнд гарсан юм. Аль аль нь тийм их мөнгө өгөхийн төлөө биш, сонгуульд ялахын тулд ямар нэг суурьтай тооцоо хийлгүй амласан тул дараачийн сонгууль ойртох тусам тэр мөнгийг яаж өгөхөө мэдэхгүй, орох газраа олж ядаж эхэллээ.

Таван тэрбум доллар буюу манай эдийн засгаас хоёр дахин их мөнгийг үлдсэн 17 сарын дотор олох боломжгүй. Энэхүү мөнгө нь орон сууцаар илэрхийлбэл 140.000 айл нэг өрөө байртай бо...


2011-02-02
Албан ёсны гадаад хэл
Өнөөдөр сонин
2011.02.02

 Монголчууд бид цөөхүүлээ. Бидний хувьд өөрсдийгөө олон дахин үржүүлж чадах арга бол мэдлэг, түүнийг авах хамгийн дөт хэрэгсэл нь гадаад хэл. Үүнийг манайтай адилхан жижиг мөртлөө том хөршүүдийн дунд оршдог улс орнууд эртнээс ойлгож, иргэдээ олон хэл сурахыг шаардаж, бизнес, төрийн үйл ажиллагаагаа төрөлх болон гадаад хэлээр явуулж, улс төрийн төвийг сахисан бодлого баримталж иржээ. Тэглээ гээд үндэсний ёс заншлаа алдсангүй, харин ч улам хөгжүүлэн баяжуулж иржээ.

Тийм орны иргэд олон улсын төвшинд сэтгэж, үйл ажиллагаа явуулах чадвараараа том хөршүүдээсээ давуу, бизнесүүд...


2011-01-26
Мөсөн гэр

Өнөөдөр сонин
2011.01.26


Японы Хоккайдо арал дээр мөсөөр зочид буудал барьсан нь ихээхэн орлоготой бай гаа гэнэ. Мөсөн ор, ширээ суудалтай өрөөнд нэг хоноход 500 ам.долларын үнэтэй ч буудлын бүх өрөөнүүд олон сарын өмнө борлогдож дууссан ажээ. Ийм эрэлт бол Улаанбаатар хотын оршин суугчдын хувьд сай хан боломж гэлтэй.

Мөсөн буудалд орж чадахгүй байгаа бүх япончуудыг урьж ирээд гэртээ хо нуулахад л болоо. Ямар ч зардал гар гахгүйгээр нэг хүнээс 100 доллар авахад л Улаанбаатар хотынхон баяжина. Яагаад гэвэл 130 мянган байрны ихэнх нь Японы тэр мөсөн буудлаас дутахгүй хүйтэн. Улаанбаатар хотын орон ...


2011-01-19
ЯАГААД ФОРУМ?

Өнөөдөр сонин
2011.01.19

Монголын эдийн засгийн ээлжит форум болох гэж байна. Улс орны хөгжлийн холбоотой олон арван бусад зөвлөлгөөнөөс энэ чуулга уулзалт юугаараа ялгаатай юм бэ?

Эдийн засгийн анхны форумыг 37 жилийн өмнө Швейцарын Давос гэдэг тосгонд зохион байгуулж дэлхий нийтийн өмнө тулгараад байсан эдийн засгийн асуудлуудаар олон орны нөлөө бүхий төр засаг, бизнэсийн удирдагчид, эрдэмтэн мэргэд хуран цуглаж, санал бодлоо хуваалцсан түүхтэй.

Нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдэхэд онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн хэлэлцүүлгийн энэхүү механизм Монголд 36 жилийн дараа л орж ирсэн хэрэг. Монголы...


2011-01-12
Зам дээрх эрсдэл
 Өнөөдөр сонин
2011.01.12

Хүн төрөлхтөн гарч болох бүх төрлийн гарз хохирлоос урьдчилан сэргийлэх, нэгэнт гарчихсан бол учирсан хохиролоо багасгах, нөхөн бүтээх талаар одоогоор бодож олоод байгаа ганцхан арга бол даатгал. Амь нас, эд хөрөнгө бусад үнэтэй гэсэн бүхнээ учирч болох бүх төрлийн эрсдэл, түүний дотор гал, усны болон байгалийн бусад гамшиг, өөрийн болон хөндлөнгийн этгээдийн санаатай болон санаатай бус бүх үйлдлээс гарч болох эрсдэлээс хамгаалан, даатгуулж жил бүр тодорхой хураамж төлж, тэр даатгалыг авдаг.

Жишээ нь, танд эрүүл мэндийн даатгалыг төр засаг заавал хийлгэхийг шаарддаг, тан...


2011-01-05
2020 оны монгол

Өнөөдөр сонин
2011.01.05


Та 2011 оны эхний энэ өдрүүдэд Монгол Улсаа, өөрийн байгууллагаа, хувийн амьдралаа ирж буй арван жилийн эцэст хэрхэн төсөөлж байна вэ? Хүн бүрт өөр өөрийн төсөөлөл байгаа. Харин тодорхой төсөөлөл байхгүй, түүнийгээ тоймтой илэрхийлж чадахгүй байгаа бол алсын хараа муу, эсвэл байхгүй гэсэн үг. Мөн тодорхой зорилго байхгүй гэсэн үг. Зөвхөн тодорхой зорилготой байж л хүн аян замд гардаг. Ирээдүйн төсөөлөл буюу алсын хараа бол эхлэх цэг.

Өнөөдөр нийгэм, эдийн засагт нэгэнт гараад ирчихсэн чиглэл хандлагуудыг тооцон, ялангуяа тодорхой зарим хандлагыг зогсоох арга хэмжээ авахгү...


2010-12-29
Монгол “КАТРИНА”

Өнөөдөр сонин
2010.12.29

2005 оны наймдугаар сарын эцсээр АНУ-ын Флорида, Луизиана мужуудаар далайн хар салхи дайрч, олон мянган хүн амь насаа алдаж, олон зуун мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, эдийн засагт учруулсан нийт хохирлыг нөхөхөд 100 тэрбум доллар зарцуулж байв.

Олон мянган хүн, хот суурингийн хэвийн амьдрал, үйл ажиллагааг алдагдуулсан, “Катрина” нэрт энэхүү байгалийн гамшигтай тэмцэхийн тулд тухайн муж улсуудад онцгой байдал зарлаж, түүнд тохирсон бүхий л арга хэмжээг авсан билээ.

Иргэдэд учруулж байгаа хор хөнөөл, эдийн засгийн хохирлоороо “Катрина”-гаас дутахгүй гамшиг Монгол Улсын нийс...


Сүүлийн бичлэгүүд

. (гарчиггүй)
. Хаягдсан Туул
. Төлбөрийн даатгал
. Төр Эрүүлжих Алхам
. Оройтсон хууль
. Бонд-Далайн гарц
. Нэмэгдсэн үнэ цэнийн татвар
. Цахилгаанжуулалт
. Энгийн ба давуу
. Оюунлаг хот
. ТӨР БА АЖИЛ
. Төр ба гэр
. ГАМШГИЙН ДААТГАЛ
. Уул уурхайн хэнхэглэл
. МОНГОЛ ХҮНИЙ ГЭРЭГЭ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Jargal's blog (English)
. Facebook
. Baabar
. Youtube
. Twitter

Найзууд

Хуудас: 3 » Нийт: 13
Өмнөх | Дараагийн