Jargal's Blog
2011-04-13
Энгийн ба давуу
 Өнөөдөр сонин
2011.04.13

Монголын эрдэс баялаг нь ард түмний өмч хөрөнгө бөгөөд үр шим нь нийт иргэдэд хүрэх учиртай. Манай улс газрын доорх баялгаараа дэлхийд тэргүүлэх орнуудын нэг боллоо. Зөвхөн алт, зэс, нүүрсээ ухан, урд хөршдөө уралдан нийлүүлснээр тодорхой компаниуд асар их орлого олж байна. Тэдний олборлолт ирэх жилүүдэд геометрийн прогрессээр өсөх төлөвтэй. Мөн мөнгө, төмөр, цайр, газрын ховор элемент зэрэг олон эрдэс баялгуудын болон газрын тосны нөөц улам бүр өсөж, шинэчлэгдэн тогтоогдсоор байна.

Байгалийн арвин их баялгийг зөвхөн хэсэг хүмүүсийн биш, харин бүх иргэдийн амьдралыг дээш...


2011-04-06
Оюунлаг хот
Өнөөдөр сонин
2011.04.06

Хорвоогийн сайхан хотууд эдүгээ хөгжлийнхөө нэн шинэ үед орж эхэллээ. 1990-ээд оноос эхэлсэн мэдээлэл, холбооны технологийн хувьсгалын үр дүнд ердийн хотууд ухаалаг хот болж, 2010 оноос ухаалаг нь оюунлаг хот болж байна. Аливаа хотын иргэд цэвэр, бохир ус, цахилгаантай холбогдсон орон сууцанд амьдарч, хотын зам, нийтийн тээврийн үйлчилгээ нь хүртээмжтэй, шуурхай, ногоон байгууламж нь хотын агаарыг цэвэрлэж чаддаг, хот нь амар тайван, ажиллаж амьдарч болохуйц бүх нөхцөлийг хангасан дэд бүтцийн барилга, байгууламжуудтай байх ёстой. Эдгээр дэд бүтцийг бас хатуу дэд бүтэц гэ...

2011-03-30
ТӨР БА АЖИЛ
Өнөөдөр сонин
2011.03.30


2011 оныг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон Монголын Засгийн газар зарлав. Харин бодит байдал дээр аль улсын хөдөлмөр эрхлэлт, эсвэл ямар орны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байгаа нь бол тун нарийн асуудал. Монголын 150.000 иргэн гадаадад ажиллаж, сурч байна. Тэдний 30.0 мянга нь Европт, 25.0 мянга нь БНСУ-д, 15.0 мянга нь АНУ-д, 4.0 мянга нь Японд тус тус ажиллаж, 35 мянга нь дээрх болон бусад орнуудад сурч байна.

БНСУ-д ажиллаж байгаа монголчууд 2004 оноос Монголын Засгийн газар БНСУ-ын төрийн бус байгууллагатай хийсэн гэрээгээр явж, солонгосчууд нь голдог ажл...

2011-03-23
Төр ба гэр
 Өнөөдөр сонин
2011.03.23

Сонгууль ойртох тусам төр засгийн барих орон сууцны тоо нэмэгдэж, хүү нь багасах боллоо. Засгийн газар 100.000 айлын орон сууц барих, орон сууцны зээлийн хүү жилийн найман хувиас хэтрэхгүй байх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргав. Энэ шийдвэр аль хэр бодитой, жинхэнэ зардлыг нь хэн төлөх, маш их шаардлагатай байгаа ороц сууцуудыг барихын тулд юунд анхаарах тухай иргэний нийгмийн байр сууринаас харж санал бодлоо илэрхийлэх цаг ирээд байна.

Эдүгээ Улаанбаатар хотод гэхэд л 200.000 айлын орон сууц хэрэгтэй байна. Энэ их ажлыг хийхээс өмнө өнөөг хүртэл барьсан орон сууц,...


2011-03-16
ГАМШГИЙН ДААТГАЛ
Өнөөдөр сонин
2011.03.16

 Ихэнх улс оронд иргэдийнхээ орон гэр, машин, эд хогшлыг байгалийн гамшгаас даатгуулсан байхыг шаарддаг. Эд хөрөнгийн даатгалыг төрийн биш, хувийн компаниуд хариуцдаг бөгөөд жижиг компаниуд эрсдэлээ цааш нь том компаниудад давхар даатгуулдаг. Давхар даатгалын компаниуд (reinsurance) маш том, голдуу тив дамжсан санхүүгийн нэгтгэлүүд байдаг. Монголд ч гэсэн орон сууцны зээл авч байгаа, эсвэл хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө түрээсээр авч байгаа бол тухайн хөрөнгийг гал, ус, газар хөдлөлт, гэнэтийн бусад ослоос даатгуулсан байхаар гэрээндээ заадаг. Ер нь бол байгалийн гамшгаас б...

2011-03-13
Уул уурхайн хэнхэглэл
Өнөөдөр сонин
2011.03.11

Монголын эдийн засгийн ээлжит чуулга хэдхэн хоногийн өмнө болж өндөрлөв. Уул уурхайгаа амжилттай ашиглаж чадсан, ардчилсан төр засагтай, хөгжиж буй орон дэлхий дээр Ерөнхийлөгч Пероны үеийн Аргентинийг эс тооцвол бараг байхгүй. Уул уурхайн баялгаараа улс орноо хөгжүүлж чадсан бараг бүх улс дарангуйлагч төр засагтай байсан. Ардчилал бодитой хэрэгжиж, ардчилсан биш шийдвэр гаргаж чадахгүй болж байгаа Монгол Улсын байгалийн баялгаа хөгжлийн суурь болгох сорилтыг хэрхэн туулж давахыг дэлхий даяар анхааралтай харж байна гэж тус форумд оролцсон Крис Девоншир бичжээ.

Хурлын зари...

2011-03-02
МОНГОЛ ХҮНИЙ ГЭРЭГЭ
Өнөөдөр сонин
2011.03.02

Монгол хүн бүр Тавантолгойн орд газрын баялгийг бодитойгоор эзэмшиж, үр өгөөжийг нь хэдэн үе дамжин хүртэж болох хамгийн ухаалаг, зохистой арга замыг хайж олох цаг нэгэнт ирчихлээ. Энэхүү оюун санааны шинэ эрэмбийн сорилтыг бид яаж шийдсэнээс эх орны ирээдүй, нийгмийн тогтвортой байдал, улмаар үндэсний аюулгүй байдал хамаарах юм. Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн орд газрын 10 хувийг иргэддээ үнэ төлбөргүйгээр өгч, 10 хувийг үндэсний компаниуд нэрлэсэн үнээр нь зарахаар, 30 хувийг гадаадын хөрөнгө оруулагчид, үлдсэн 50 хувийг нь төр өөрөө эзэмших шийдвэр гаргав. Эн...

2011-02-23
УЛААН КАТАР
Өнөөдөр сонин
2011.02.23

Энэ долоо хоногт Монгол Улс түүхэн шийдвэр гаргана. Монгол Улсын далбааг дэлхийн ашигт малтмалын газрын зураг дээр мандуулж эхэлж буй Тавантолгойн коксжих нүүрсний 7.5 тэрбум тонн нөөцтэй орд газрыг олборлох компани болон олон улсын хөрөнгийн зах зээл дээр хувьцааг нь гаргах ажлыг хариуцах (underwriting) хөрөнгө оруулалтын банкийг сонгон шалгаруулж, нэрлэх гэж байна. Анх удаа манай Засгийн газар олон улсын хөрөнгийн зах зээлийн тоглогч нарыг ажиллуулан, олон тэрбум долларын хөрөнгө татаж, улс орны эдийн засагт түүхэн өөрчлөлт хийх том төслийг гадаад орны засгийн газрын о...

Сүүлийн бичлэгүүд

. (гарчиггүй)
. Хаягдсан Туул
. Төлбөрийн даатгал
. Төр Эрүүлжих Алхам
. Оройтсон хууль
. Бонд-Далайн гарц
. Нэмэгдсэн үнэ цэнийн татвар
. Цахилгаанжуулалт
. Энгийн ба давуу
. Оюунлаг хот
. ТӨР БА АЖИЛ
. Төр ба гэр
. ГАМШГИЙН ДААТГАЛ
. Уул уурхайн хэнхэглэл
. МОНГОЛ ХҮНИЙ ГЭРЭГЭ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Jargal's blog (English)
. Facebook
. Baabar
. Youtube
. Twitter

Найзууд

Хуудас: 2 » Нийт: 13
Өмнөх | Дараагийн